solongonews
”Хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдэл” олон улсын комикс,дүрслэх зургийн үзэсгэлэн 2024 шагнал гардуулах ёслол зохион байгуулагдлаа
2024-09-30 11:44
”Хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдэл” олон улсын комикс,дүрслэх зургийн үзэсгэлэн 2024 шагнал гардуулах ёслол зохион байгуулагдлаа

"Хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдэл" олон улсын комикс, дүрслэл зургийн үзэсгэлэн 2024 шагнал гардуулах ёслол 09-р сарын 29-ний өдөр Ордосын урлагийн музейд болжээ. ӨМӨЗО-ны Намын хорооны суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга бөгөөд Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Жян Шиньхүй, Хятадын Өдрийн сонины дэд дарга бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга Жү Баошя, ӨМӨЗО-ны Ордосын суртал ухуулгын газрын дарга Жан Вэй, Гондурасаас Хятадад суугаа Элчин сайд Сальвадор Энрике Монкада, түүний гэргий Бельгийн гүнж Мари Эсмеральда, Бүгд Найрамдах Коста Рика Улсаас Хятадад суугаа Элчин сайдын яамны Ерөнхий консул Карина Мора Дуран нар   оролцов.

Жү Баошя хэлсэн үгэндээ:

- Ши Жиньпиний дэвшүүлсэн хүн ба байгаль хоёрын цогц нэгдлийг хамтран байгуулах үзэл баримтлал нь дэлхийн тогтвортой хөгжлийг хангах Хятадын шийдэл юм. Хятад маягийн модернизаци бол хүн байгаль хоёр зохицон орших орчин үеийн шинэчлэл юм. Ордос хот ногоон хөгжлийн чадавхийг тасралтгүй сайжруулж, экологийн аюулгүй байдлыг ханган, хүн байгалийн зохицон оршихуйн сайхан дүр зургийг бүтээж байна.
Жан Вэй:

- Ордос хот экологийн соёл иргэншлийн талаарх Ши Жиньпиний үзэл санаа, Ши Жиньпиний соёлын үзэл санааг сайтар хэрэгжүүлж, экологийн гоо үзэсгэлэн, эв найрамдлын өнгө аясыг хот байгуулалтын бүтээн байгуулалтад шингээж ирсэн.Урлагт хил хязгаар гэж байдаггүй, сэтгэлийг холбогч гүүр юм. Энэхүү үзэсгэлэнд зориулсан Эко-Ордосын шагнал нь Ордосын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг бүрэн нотолж байгаа төдийгүй Ордос хотын олон улсын соёлын солилцоо, хамтын ажиллагааны бас нэгэн чухал үйл явдал бөгөөд халуун дулаан хотын дүр төрхийг харуулах чухал суваг, хэрэгсэл болж байна гэж хэллээ.

"Хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдэл" үзэсгэлэн нь“Нэг дэлхий" сэдвийн дор дэлхийн өнцөг булан бүрээс шог зураач, урлагт дурлагчдыг урьж, нүүрстөрөгч багатай амьдрал, хүн ба байгаль хоёрын эв найрамдалын тухай зуруулжээ. Энэ оны 5-р сарын 15-ны өдөр уралдаан зарласнаас хойш 60 орчим улс орон, бүс нутгаас нийт 3700  уран бүтээл хүлээн авсны 1400 гаруй нь гадаад улсаас ирсэн байна. Үзэсгэлэн эцэст нь алт, мөнгө, хүрэл медалын шагнал, Экологийн Ордосын шагнал, Шилдэг шагнал, AI-ийн шилдэг бүтээлийн шагнал, Финалд шалгарсан шагнал зэрэг 135 комикс, дүрслэлийн бүтээлийг шалгаруулж, дэлгэн үзүүлэв.


Шилдэг шагналын эзэн болсон төлөөлөгч Уянга:

- Энэ уралдаанд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн уран бүтээлчид хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн талаарх өөрсдийн ойлголт, хүлээлтийг зургаар дүрслэн харуулахыг хараад гүнээ бишрэл төрсөн
Хятад, Канад, Турк, Иранаас шалгарсан оролцогчид мөн илтгэл тавьсан. Алтан медалийн эзэн, Канадын шог зураач, зохиолч Диего Херрера:

- Бидэнд ус, хоол хүнс, агаар, гоо үзэсгэлэнг өгдөг эх дэлхийгээ хайрлаж, хүндэтгэх ёстой. Урлаг, хошигнол, яруу найраг, эв нэгдэл нь хүмүүсийг энэ асуудалд ухамсарлахад хүргэдэг. Хүрэл медалийн эзэн, Ираны шог зураач Салар Эшратка "Хятад улс урлагийн баялаг өвтэй эртний нутаг бөгөөд маш олон агуу уран бүтээлчдийг төрүүлсэн.

Тус арга хэмжээнд Хятадын өдөр тутмын сонины Вэнью студи болон Ордосын хэвлэл мэдээллийн төв хамтран "Ногоон хөгжил" сэдэвт торго ороолт зэрэг соёлын бүтээгдэхүүнийг худалдаанд гаргаж, орчин үеийн загварын үзэл баримтлалыг ашиглан Ордос хотын гүн гүнзгий соёлын өвийг дэлгэн үзүүлжээ. Зургийн үзүүлэнгийн сэдэв нь Ордосчуудын тэсвэр тэвчээр, эр зоригийн бэлгэдэл болсон монгол морь юм.
Энэхүү үзэсгэлэнг Экологи, Байгаль орчны яамны сурталчилгаа, боловсролын төв, "Бүс ба Зам" ногоон хөгжлийн олон улсын холбоо, Хятадын мэдээ мэдээлэл комикс судалгааны нийгэмлэг, Шэньжэний дүрслэл зургийн нийгэмлэг, Хятадын банкны Бээжин дэх салбараас хүчтэй дэмжсэн байна.

Хятадын өдөр тутмын сонин, ӨМӨЗО-ны Намын хорооны суртал ухуулгын хэлтэс, ӨМӨЗО-ны Ойн аж ахуй, бэлчээрийн товчоо, ӨМӨЗО-ны Экологи, байгаль орчны газар, Ордос хотын холбогдох байгуулгуудын хариуцлагатан, мөн Хятадын мэдээ мэдээлэл комикс судалгааны нийгэмлэг, Шанхайн зураачдын холбооны шог зургийн хороо, ӨМӨЗО-ны зураачдын холбооны шог зургийн хороо,Сычуаны дүрслэх урлагийн дээд сургууль, Хүбэй мужийн дүрслэх урлагийн дээд сургууль, Хятадын Шинжлэх ухааны академийн экологийн орчин, нөөцийн баруун хойд хүрээлэнгийн холбогдох албаны хүмүүс ёслолд оролцов.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : https://cn.chinadaily.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл