solongonews
Ши Жиньпин дарга Оросын Холбооны Улсад төрийн айлчлал хийж байна
2017-07-03 22:21
Хятад улсын дарга Ши Жиньпин тухайн орон нутгийн цагаар 3-ны үдээс хойш Москвад хүрэлцэн очиж, ОХУ-д хийх төрийн айлчлалаа эхлүүллээ.

        Тухайн орон нутгийн цагаар 02:00 цаг 30 минутын үеэр дарга Ши Жиньпиний суусан тусгай нисэх онгоц Москвагийн  Внуково тусгай нисэх онгоцны буудалд буулаа. Ши Жиньпин дарга болон түүний гэргий онгоцны хаалгаар буухад Оросын Засгийн газрын дээд албан тушаалтан халуун дотноор угтан авлаа.

Дарга Ши Жиньпин нисэх онгоцны буудалд болсон угтах ёслолд оролцов. Тэрээр Хятадын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс найрсаг Оросын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ болон сайн сайхны ерөөл дэвшүүллээ. Ши Жиньпин дарга:

- Миний бие Хятад улсын дарга болсноос хойш ОХУ-д VI удаа айлчилж байгаа болно. Ерөнхийлөгч Владимир Путинтай хоёр талт харилцааг гүнзгийрүүлэх, Хятад, Оросын олон салбарын хамтын ажиллагааг урагшлуулах, түүнчлэн хамтдаа сонирхож буй олон улсын, бүс нутгийн том чухал асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож,  хоёр орны нийгмийн олон салбарын найрсаг хүмүүстэй өргөнөөр харилцахыг хүсэн хүлээж байна. Энэ удаагийн айлчлал Хятад, Оросын иж бүрэн стратегийн түншийн харилцаа улам урагш хөгжихийг ахиулах айлчлал болно гэдэгт эргэлзэхгүй байна гэж хэллээ.

Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : Хятадын олон улсын радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл