solongonews
ХКН-ын гол зорилго, үүрэг бол Хятадын ард түмний аз жаргал, Хятадын үндэстнүүдийн сэргэн мандалт юм
2017-10-18 21:39
Ши Жиньпин ХКН-ын XIX их хурал дээр тавьсан илтгэлдээ, ХКН-ын гол зорилго бол ард түмэнд аз жаргал эдлүүлэх, Хятадын үндэстнүүдийн сэргэн мандалтыг биелүүлэх явдал юм гэжээ.


Ши Жиньпин хэлэхдээ: ХКН-ын XIX их хурал бол чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах шийдвэрт үе, Хятадын онцлогтой социализмын шинэ шатанд гарах зангилаа үед болж байгаа маш чухал хурал юм гэжээ

Ши Жиньпин хэлэхдээ: ХКН-ын XIX их хурал бол чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах шийдвэрт үе, Хятадын онцлогтой социализмын шинэ шатанд гарах зангилаа үед болж байгаа маш чухал хурал юм гэжээ.

Их хурал нь анхны зорилгоо марталгүй, үүрэг хариуцлагаа ухамсарлан, Хятадын онцлогтой социализмын далбааг өндөрт мандуулж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, шинэ эрин үед Хятадын онцлогтой социализмын агуу их ялалт байгуулж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэх Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө цуцалтгүй тэмцэх уриан доор болж байна.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ: ХКН-ын анхны зорилго, үүрэг хариуцлага бол ард түмэнд аз жаргал эдлүүлэх, Хятадын үндэстнүүдийн сэргэн мандалтыг биелүүлэх явдал юм гэжээ. Энэ зорилго, үүрэг хариуцлага бол Хятадын Коммунист Намынхны тасралтгүй урагшлах үндсэн хөдөлгөх хүч юм. Нийт намаараа ард түмэнтэйгээ сэтгэл нэгтэй байж, хувь заяагаа нэгтгэн, сэтгэл зүрхээ холбож, ард түмний сайн сайхан аз жаргалтай амьдралыг тэмцлийнхээ зорилт болгож, үргэлж цуцалтгүй зүтгэх үзэл санаа, эрэлхэгээр тэмцэх зориг санаагаар, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэхийн төлөө үргэлжлэн тэмцэх хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл