
Тэрбээр 7 дугаар сарын 1-ний өдрийн зохион байгуулагдах Хонгконгийн эх орондоо буцсаны 20 жилийн ойн их хурал, Хонконгийн асаг захиргааны онцгой бүсийн 5 дахь Засгийн газар ажилдаа орох ёслолд оролцох бөгөөд Хонконгийн ажил байдалтай танилцах болно.

Ши Жиньпин нисэх онгоцны буудлаас Хонконгийн иргэдэд мэндчилгээ дэвшүүлж, Төв хороо бол ямагт Хонконгийн эрч хүчтэй ар тал гэдгийг онцлоод, Хонконг дахин амжилтад хүрэхийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөлөө. Тэрбээр нисэх онгоцны буудалд хэлсэн үгэндээ, Хонгконгийн эх орондоо буцсаны 20 жилийн ой нь улс орны болон Хонконгийн хувьд чухал үйл хэрэг, баярлууштай явдал юм гэв.

2008 онд улсын дэд дарга асан Ши Жиньпин Хонконгт айлчилж, ажиллаж байсан юм. 9 жилийн дараа дахин Хонконгт очсон явдалд тэрбээр өөрийн биеэр Хонконгийн хөгжлийн шинэ өөрчлөлтүүдийг мэдрэхийг хүсэж байна гэжээ.


