solongonews
Ши Жиньпин даргын нийтлэл ихээхэн нөлөө тусгал үзүүллээ
2017-07-05 22:36
Хятад улсын дарга Ши Жиньпин Германд төрийн айлчлал хийх, түүнчлэн Их 20-ын удирдагчдын Хамбургийн дээд хэмжээний уулзалтад оролцохынхоо өмнөхөн 7-р сарын 4-нд Германы гол гол хэвлэлүүдэд ”Нэгэн нэн сайн сайхан дэлхий ертөнцийн төлөө” гэсэн гарчигтай гарын үсэг бүхий нийтэл гаргасан байна.

        Ши Жиньпин дарга нийтлэлдээ Хятад, Германы харилцааны түүх, өнөөгийн байдлыг эргэн санасан бөгөөд Герман улстай хамтын ажиллагаагаа чангатгах замаар дэлхий нийтийн чанартай өрсөлдөөн сорилтод хамтдаа хандах зорилгоо илэрхийлэв. Түүнчлэн Их 20-ын Хамбургийн дээд хэмжээний уулзалтад хүсэлт найдлага дэвшүүлсэн байна.

Германы Батлан хамгаалах Яамны сайд асан Алберт Счарпин Герман, Хятад хоёр орон нийтлэг анхаарал сонирхолтой байгаа бөгөөд энэ нь олон улсын хэмжээнд, эсвэл Европ, Азийн харилцаа ба Герман, Хятадын харилцааны аль алинд нь бүгд маш их стратегийн ач холбогдолтой гэж бичжээ.

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл