solongonews
”Зүүд”
2015-06-17 11:43
Зүүд
Ангит /Өвөр Монгол/

Зүүдэнд ял байдаггүй юм байна

Зүүдэндээ би хаан болж үзлээ

Зүүдэндээ би хаант улс байгуулж үзлээ

 

Гэвч зүүдэндээ би

Эх орноосоо урваж үзээгүй ээ

 

Зүүдэнд хүртэл урваж болдоггүй эх орон

Надад байна, надад бас

Зүүдэлж болдоггүй зүүд байна.

Зохиогч: Ангит /Өвөр Монгол/
Эх сурвалж : "Өвөр Монголын яруу найргийн дээжис" номоос
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл