Дундад улсын интернет мэдээллийн албанаас санаачилж, Бээжин хотын интернет мэдээллийн алба болон бүх орон нутгийн интернет мэдээллийн алба хамтран зохион байгуулсан "Бээжин хотын интернет мэдээллийн төлөөлөгчдийн Өвөр Монгол дахь аялал-2015" 8 дугаар сарын 3-ны өдөр албан ёсоор эхлэв. Байдүү, SOHU, Phoenix, Жиндүн, Youku зэрэг нэртэй интернет мэдээлэл болон вэб сайт, бизнесийн нийт 36 мэдээллийнхэн энэхүү үйл ажиллагаанд оролцож, 5 өдрийн хугацаанд Өвөр Монголын Хөххот, Хөлөнбуйрын Манжуур хотоор аялан, Өвөр Монголын хувьсгалын соёл болон уламжлалт соёлын тухай ойлголт авах болно.
Мөн өдрийн үдээс хойш төлөөлөгчид Өвөр Монголын музейгээр аялж, Өвөр Монголын монгол үндэстний түүх соёлтой танилцав. ӨМӨЗО-ны Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ван Жүнь төлөөлөгчдийг Шинь Чэн буудалд хүлээн авч уулзсан байна. Дарга Ван Жүнь Өвөр Монголын тухай холын зочиддоо танилцуулсан бөгөөд Дундад улсын интернет мэдээллийн хөгжлийн одоогийн байдал, шинэ хуучин мэдээллийн харьцаа, интернет мэдээллийн хөгжлийн замын тухай ярилцаж, санал бодлоо солилцов.
Энэхүү үйл ажиллагаа нь 2003 оноос эхлэн зохион байгуулагдаж, интернет мэдээллийн салбарыг хамарсан хамгийн нөлөө ихтэй үйл ажиллагаа болжээ. Энэ жилийн хувьд БНДАУ-ын Японы дайны эсрэг, Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилд зориулж буйгаараа онцлог юм.
