Ангилийн шар айрагны баяр 8 дугаар сарын 13-ны өдөр эхэлж, 350 гаруй айрагны үйлдвэр оролцон, 900 гаруй төрлийн шар айргаар хангасан байна.

4 өдрийн хугацаатай үргэлжлэх баярын арга хэмжээнд Герман, Бельги, Ямайка, Япон, Чек, Итали зэрэг орны 55 мянган шар айрганы хорхойтнууд хүрэлцэн иржээ. 900 гаруй төрлийн шар айрагт шоколад интоорын шар айраг, Lemon, цагаан гааны амттай шар айргийг багтаасан байна. Мөн Лондонгийн Олимпийн ордныг “баар” болгон чимжээ. Тэр бүү хэл нохой, морь ч шар айраг амсахаар ирсэн байлаа.

Би согтлоо
Хуучин маягийн барт дахин зочилсон мэт сэтгэгдэл төрүүлэх үүднээс уг найр нь уламжлалт барны тоглоомыг төлөвлөн оруулсан байжээ. Ойрын хэдэн жилүүдэд Англи улсад шар айрагны үйлдвэр хөгжсөнөөс хүний хүчээр исгэсэн уламжлалт шар айрагны хөгжилд зохих хэмжээнд нөлөөлсөн байна. Энэ удаагийн найр нь даруй уулын уламжлалт аргаар модон савд хүний хүчээр исгэсэн шар айргийг олон хүнд танилцуулахаар зорилгоо болгосон байна.
