Дунд улсын банкнаас Залайд хошууны хонины махны салбарт нэг тэрбум юаний зээл олгов
2015-06-02 11:51
Өвөр Монголын Хянган аймгийн Залайд хошууныхан Дундад улсын банк, Мэн Ян (Монгол хонь) мал аж ахуйн компанитай махны чиглэлийн хонины аж үйлдвэрийг хөгжүүлэх стратегийн бодлогын хамтын ажиллагааны гэрээнд ойрын өдрүүдэд гарын үсэг зурав.
Тус гэрээнд Дунд улсын Улсын банкнаас Мэн Ян (Монгол хонь) компани болон Залайд хошууны махны чиглэлийн хонины аж үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор нэг тэрбум юаний зээл олгохоор болов.
Залайд хошуу нь Дундад улсын банкнаас олгосон зээлийг ашиглан, махны чиглэлийн хонийг тэжээн үржүүлэх ажлыг хөгжүүлж, амьдрал нь ядуу өрхөд дэмжлэг үзүүлэх болно. Мэн Ян мал аж ахуйн ХК нь хонины махыг эрчимтэй боловсруулах парк, логистикийн түгээх төв, мал худалдах төв, өндөр стандарт баримжааны экологийн аж ахуйн үлгэр жишээ бүс нутгийг байгуулахаар дамжиж хонины махны үйлдвэрлэлийг ахиулах болно.
Зохиогч: Буянхишиг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
