solongonews
Каннын кино наадмын шилдэг найруулагчаар Хоу Сяошянь шалгарчээ
2015-05-26 09:52
Каннын кино наадмын шилдэг найруулагч Хоу Сяошянь

      68 дахь удаагийн Каннын кино наадам 2015 оны тавдугаар сарын 13-24 хүртэл Франц улсын Канн хотод үргэлжилж байгаа билээ. Тус наадам анх 1946 онд зохион байгуулагдсанаас хойш дэлхийн хамгийн нэр хүндтэй кино наадам болжээ. Каннын кино наадмын шилдгүүд тус хотын сүлдэд байх Алтан далдуу модны мөчир гардаж авдаг. Энэ удаагийн шилдэг найруулагчийн шагналыг Тайванийн кино найруулагч Хоу Сяошянь хүртсэн байна.


        Түүний бүтээсэн Ние Юннян кинонд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү эрх мэдэлтэй байсан  Дундад улсын Тан гүрний үеийн нэгэн түүхийг өгүүлдэг гэнэ. Тэрээр Алтан далдуу модны мөчрийн төлөө долоон удаа өрсөлджээ.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : sina.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл