solongonews
Хятадын 76 шинжлэх ухааны сэтгүүл дэлхийн шилдэг сэтгүүлүүдийн эгнээнд багтав
2026-02-11 10:30
Хятадын 76 шинжлэх ухааны сэтгүүл дэлхийн шилдэг сэтгүүлүүдийн эгнээнд багтсан байна.

Хятадын Шинжлэх Ухаан Технологийн Холбооноос 10-ны өдөр нийтэлсэн Дэлхийн сэтгүүлийн нөлөөллийн индекс (WJCI)-ийн тайлан (2025 оны хэвлэл)-д:

WJCI индексээр Хятадын 76 сэтгүүл тус тусын салбарын дэлхийн шилдэг 5-ын тоонд багтсан гэж дурдсан байна. Хятадын сэтгүүлүүдийн нийт нөлөө үргэлжлэн өсөн нэмэгдэж, зарим салбарт олон улсын өндөр түвшинд хүрсэн юм.

Тайлангийн 2025 оны хэвлэлд Хятадын 1906 шинжлэх ухаан, технологийн сэтгүүл багтсан бөгөөд энэ нь 2020 оны хэвлэлээс 480-аар нэмэгдсэн үзүүлэлт юм. Хятадын шинжлэх ухааны сэтгүүлүүдийн WJCI индексийн дундаж үзүүлэлт 1.490 бөгөөд дэлхийд 7-р байранд орсон нь 2020 оныхоос 5 байраар дэвшсэн байна. Сэтгүүлийн дундаж нөлөөллийн хүчин зүйл 2.434 болж, энэ нь 2020 оны 1.105 байснаас 1.2 дахин өссөн тоон үзүүлэлт болох юм.

Хятадын шинжлэх ухаан, технологийн сэтгүүлийн ерөнхий жагсаалт ч өссөөр байгаа бөгөөд тус тусын салбартаа ерөнхийдөө тогтвортой өсөж байна. 2025 оны тайланд Хятадын 362 шинжлэх ухааны сэтгүүл Q1 (шилдэг 25 %)-д орсон. Энэ нь 2020 онтой харьцуулахад 190 сэтгүүл нэмэгдсэн байна. Q1 болон Q2 (шилдэг 50% ) нийт 902 Хятадын шинжлэх ухааны сэтгүүл багтаж, 2020 оныхоос 414 нэмэгдсэн.

Үүнээс гадна, Хятадын шинжлэх ухааны сэтгүүлүүд геологи, инженерчлэл зэрэг 31 салбарт онцгой амжилт үзүүлж, 10 гаруй сэтгүүл шилдэг 50 хувьд багтсан нь Хятадын шинжлэх ухааны сэтгүүлүүд харьцангуй сайн хөгжиж, эдгээр салбарт мэдэгдэхүйц давуу талтай байгааг харуулсан байна.

Зохиогч: ВЭНЬ ЖИНХУА
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл