9-р сарын 18-нд "Хятад Монголын найрамдлыг үргэлжлүүлж, хамтдаа ашиг хүртэх хамтын ажиллагааг ахиулъя" иж бүрэн үзэсгэлэн болов.
"Хятад Монголын найрамдлыг үргэлжлүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулъя" иж бүрэн үзэсгэлэн нь "Хятад орныг танин мэдэхүй"- Өвөр Монголын XIII соёлын долоо хоногийн цуврал арга хэмжээний нэг хэсэг юм. 9-р сарын 16-нд нээлтээ хийсэн уг үзэсгэлэн нь “найрамдал”, “хамтын ажиллагаа” сэдэвтэй бөгөөд долоон хэсэгт хуваагдаж зохиогдлоо. Тухайлбал: "Найрамдлын гэрч"—Хятад Монголын найрамдлын түүхэн үзэсгэлэн; Хятад орон сэдэвт номын үзэсгэлэн; уран бичлэгийн үзэсгэлэн; "Сайн хөршийн цонх" гэрэл зургийн үзэсгэлэн; Түшээт хатгамалын үзэсгэлэн; Монголын эмнэлгийн үнэ төлбөргүй оношлогоо болон солилцооны үзэсгэлэн; Хятадын хойд нутгийн соёлын болон бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн болно. Үзэсгэлэн нь соёл, урлаг, түүхийг органик байдлаар нэгтгэж, хоёр орны ард түмний хамтын дурсамжийг өгүүлж, Хятадын соёлын оюун санааг олон талаас нь тод харуулж, соёлын солилцоо, харилцан суралцахад тус дөхөм үзүүлж байна.
