solongonews
Говь элсэн цөлийн гүн өрцөн дэх Монгол муслимчууд
2015-08-27 19:07
Говь элсэн цөлийн гүн өрцөн дэх Монгол муслимчууд

ӨМӨЗО-ны Алшаа Зүүн хошууны Зүүн хойд хэсэгт нэгэн өвөрмөц онцлогтой олон түмэн амьдардаг. Тэднийг “Монгол үндэстний муслим” гэдэг. Тухайн газрын суугуул ард тэднийг “монгол хотон”, “хотон”, “хөөвөр Монгол хотон”, “толгойн ороолттой хотон” гэж дууддаг байна.

Түүхэн дээр монгол үндэстний ихэнх хүмүүс Төвдийн бурхан шашныг шүтдэг. Гэвч Алша зүүн хошууны зарим монголчууд Исламын шашныг шүтдэг. Тэд бол Торгуудын нэг салбар нүүдэлчид болно. Монгол гэрт хоноглон, монгол тэрлэг өмсөж, монгол үндэстний үг хэл үсэг бичиг хэрэглэдэг Монгол үндэстэн болно. Тэд Исламын шашны сургаалыг чанга хадгалж, муслим зан үйлийг баримталж, өнөөг хүртэл 300 гаруй жилийн түүхтэй болж, монгол үндэстний дунд нэгэн хачин сонин гайхамшгийг бичиглэж байна.

Алшаа нутгийн төрх

Алшаа зүүн хошууны монгол үндэстний муслим бусад муслимтай адил Рамтны баяр, Курыбаны баяр зэрэг баяр наадмыг тэмдэглэдэг. Жил бүрийн 5 дугаар сарын 13-ны өдөр монгол үндэстний муслимчууд Олон булаг суурингийн Тайван багийн Арьс бунхны өмнө хуран цугларч, хамтдаа нас барсан төрөл садандаа сайн сайхны ном уншдаг байна. Хонь гарган мах чанаж, ул боов боорцог хийж, Рамтны хоол болгодог. Зуншлага сайн үед бөх барилдах, морь уралдах, тэмээ уралдах зэрэг уралдаан тэмцээн зохиодог.

Тэд Исламын шашны ажиллагаанд оролцохоос гадна, бас овоо тахих, уртын дууны уралдаан тэмцээн, тал нутгийн наадам зэрэг үйл ажиллагаанд оролцдог байна.

Өнөөг хүртэл монгол үндэстний муслимчууд өвөг дээдсээсээ уламжлан ирсэн Исламын шашны Зан заншлаа уламжилж байсан ч залуу үеийнхэн дунд, Араб хэл бичгээ суралцаж байгаа хүн жил ирэх тутам цөөрч, Исламын шашны зан заншил ч бага багаар бага болж байна. Араб хэлээр ном судар унших хүмүүс идэр насныхан болон настай хүмүүс голлодог болжээ. Тоотой хэдхэн болжээ. Алшаа зүүн хошууны Ардын засгийн газрын гаргасан 2015 оны 3-6 дугаар сарын тоо баримтад үндэслэхэд, монгол үндэстний муслим гэр бүлийн ахмад үеийнхэн Исламын шашныг шүтэж, залуу үеийнхэн Төвдийн бурхны шашныг шүтэж, зарим нь шүтлэггүй болсон байна.

Мурия бол Алшаа зүүн хошууны Исламын шашны хувцасны оёдолчин бөгөөд Өвөр Монголын Өөртөө Засах Орны биет бус соёлын өвийн уламжлагч, залгамжлагч билээ. Тэрээр: - Миний бие монгол үндэстний муслим, гэвч манай гэрийнхэн дотор би л Исламын шашныг шүтэж байна. Хүүхдүүд шашин шүтлэг муутай гэлээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : www.mnp.cc
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл