Хятад улс ”Туршилтын 28B-01” хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө
2025-07-04 11:17
Хятад улс ”Туршилтын 28B-01” хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө
Бээжингийн цагаар 07-р сарын 03-ны өдрийн 17 цаг 35 минутад Хятад улс Шычан хиймэл дагуул хөөргөх төвөөс Чанжэн 4С зөөгч пуужингаар Туршилтын 28B-01 хиймэл дагуулыг сансарт амжилттай хөөргөлөө. Уг хиймэл дагуул урьдчилан тогтоосон тойрог замд амжилттай орж, хөөргөх ажиллагаа бүрэн амжилттай болсон юм. Энэхүү хиймэл дагуулыг голчлон сансрын орчныг илрүүлэх, холбогдох техникийн туршилт хийхэд ашигладаг.

Энэ бол Чанжэн пуужингийн 583 дахь нислэг болох юм.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
