solongonews
Будааг хэдэн удаа угаах вэ?
2015-07-17 12:45
Өдөр тутмын хоол унд хийхэд жаахан л анхаарахгүй бол шим тэжээл амархан алдагддаг!

Будааг гурваас илүү удаа угааж болохгүй. Ногоог угаахдаа хэрчсэний дараа угаахаас зайлсхийх хэрэгтэй. Эдгээр хоол унд хийх аргыг та анзаарч байсан уу?

Будаанд олон витамин, органик бус давс агуулагдаж байдаг. Будааг хэт олон угаавал органик бус давс, уураг мэтийн шим тэжээлт бодисын 3 хувь нь алдагддаг байна. Будааг угаахдаа гараараа хэт хүчтэй үрж угаавал шим тэжээл нь илүү алдагдана. Будааг угаахдаа усанд хийгээд зөөлөн угаахад болно. Энэ үйлдлээ дахин нэг удаа давтахад болно.

Ногоо угаахдаа эхлээд угааж дараа нь хэрчинэ

Хэрчсэн ногоо нь устай хүрэлцэх талбай нь ихээр нэмэгдэж, витамин B, C зэрэг нь усанд уусахад амархан болж, эрдэс нь их хэмжээгээр алдагдана. Ногоогоо цэвэрхэн угаасны дараа, усыг нь шүүж хатаасны дараа хэрчвэл зохино. Анхаарууштай зүйл гэвэл, хэрчсэн ногоогоо тэр дор нь хуурч хайрахгүй байвал сайн. Харин хэрчээд 2 цаг гаруй тавихгүй байх, хэрчээд хэт удвал зарим шим тэжээл нь исэлдэлд орно.

Хоол хийхдээ ширүүн гал дээр түргэн хуурвал сайн

Ногоог болгох хэрэгтэй, гэхдээ хэт удаан чанахгүй байвал сайн. Хуурч хайрахдаа ширүүн гал дээр түргэн хуурч хайрах хэрэгтэй. Гахайн махыг нарийн хэрчиж ширүүн гал дээр түргэн хуурвал витамин B1 нь 13 хувиар алдагдана, харин хэсэглэж хэрчээд зөөлөн галаар чанавал витамин B1 нь 65 хувиар алдагддаг байна.

Ногоо хуурахдаа ус бага хийгээрэй

Ногоо хуурахдаа ширүүн гал дээр хурдан хуурах хэрэгтэй, удаан хугацаагаар чанахаас зайлсхийх бөгөөд тагаа сайн тавих хэрэгтэй. Усанд ууссан Витамин уур дагаж алдагдахаас сэргийлэх хэрэгтэй. Ногоо хуурахдаа цуу бага хийвэл амт оруулаад зогсохгүй витамин C алдагдахаас сэргийлдэг байна.

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл