Энэ зуны сурвалжлах аянаар Зүүн Үзэмчин хошууны Мандахбулаг сууринд очиж, 10 залуу малчин 5 сая юаний хөрөнгө оруулж махны компани байгуулсан тухай сайхан мэдээллийг бэлдэв.
Шилийнголын хонины мах улсын дотоод гадаадад нэртэй. Энэхүү зах зээлийн байр суурьдаа түшиглэн орлогоо нэмэгдүүлэх нь нэг хэсэг малчдын мөрөөдөл болж байлаа. Энэ оны 6 дугаар сард Зүүн Үзэмчин хошууны Мандахбулаг суурины 10 залуу малчин хамтран 5 сая юаний хөрөнгө оруулж "Малчин холбоо" махны ХК байгуулсан байна. Тус компани энэ жилийн 6 сард бүртгүүлжээ.
- Уламжлалт мал аж ахуйн арга хэлбэр нь орчин үеийн хөгжилд зохицохгүй болжээ. Сүүлийин хоёр жилийн малын үнэ бууж байгаа нь малчдыг үнэхээр арга барагдуулж байна. Бид байгаа юмаа өөрсдөө ашиглахын тулд энэхүү зүйлийг зоригтой сэдэж хийхэд хүрсэн юм гэж малчдын хоршооны гишүүн Дүүрэнбаяр ярилаа. Завсрын наймаачид малын үнэ ханшийг дарж малчдын малыг худалдан авах, малчид өөрийн юмаа өөрөө бүтээгдэхүүн болгож чадахгүйг малчдад тулгарч байгаа асуудал гэж мэдэрч, байгалийн соргог сайхан өвс иддэг хонины махныхаа үр шимийг бусдад таниулан, сэтгэл нэгдэн, тал нутгийнхаа хишгийг олуулаа хүртэх гэж зорьсон нь эдгээр малчин залуусын хүсэл мөрөөдөл байлаа.
Залуус Бээжинд очин зах зээлд судалгаа хийж, тухайн газрын хувийн хоолны газар, супэрмаркет аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулж, энэ ондоо 20 мянган хурга борлуулахаар болов. "Малчин холбоо" ХК-ийн "Монгол хил" брэнд нь бохирдолгүй, тэжээврийн бус байгалийн гэдгээрээ үнэ ханшийн хувьд өндөр байдаг. Тэд тухайн газрын малчдаас зах зээлийн үнээс өндөр үнээр мал худалдан авч, хошуунд аваачин, дараа нь Бээжин зүг зөөвөрлөх аж.
Мандахбулаг суурины засгийн газраас тэдэнд ажлын байр гарган өгч, нэлээд тус дэмжлэг үзүүлжээ. Залуу малчид ч улс орны хүрээнд болдог мал аж ахуйн туршлага судлах хуралд үргэлж оролцож, өөрийн мэдлэг боловсролоо тэлсээр байдаг аж.

"Малчидын холбоо махан бүтээгдэхүүний ХК"-нийн залуус
