solongonews
Япон цэрэг Янь-Анийг дэлбэлсэн үнэн байдлыг түүхийн материалаар харуулав
2015-08-29 13:34
Эдгээр гэрэл зургийг Шаньдүн мужийн “Хэ Юань өдрийн сонин”-ы орлогч ерөнхий найруулагч Би Шинши өөрөө цуглуулан эмхтгэсэн байна.

Саяхан Шаньши мужийн Янь-Ань хотын Гарьд уулын бэлд “Японы нисэх онгоц Янь-Анийг бөмбөгдсөн” түүхийн материалын үзэсгэлэн болж билээ. Энэ удаагийн үзэсгэлэн нь гэрэл зураг болон Япон хэлний материалаар Японы эсрэг дайны үеийн Япон цэрэг Янь-Ань хот болон ойролцоох шян хотыг дэлбэлсэн үнэн бодитой түүхийн үзэгдлийг дахин тусгаж, зарим түүхийн ховор гэрэл зургийг анх удаагаа нээлттэй дэлгэн үзүүлж байгаа аж. Эдгээр гэрэл зургийг Шаньдүн мужийн “Хэ Юань өдрийн сонин”-ы орлогч ерөнхий найруулагч Би Шинши өөрөө цуглуулан эмхтгэсэн байна.

Би Шинши Янь-Анины уугуул. Сүүлийн арав гаруй жил тэрээр улсын дотоод гадаадаас дайны үеийн Японы зарим сонин сэтгүүл, зурагт сэтгүүлийг цуглуулж, Япон цэргийн Янь-Анийг дэлбэлсэн түүхэн материалыг цуглуулсан байна. Би Шиншигийн хэлэхээр, түүний дээдэс нь бүгд Янь-Аньд амьдарч байжээ. Аав нь Япон цэрэг Янь-Аныг дэлбэлсэн бодит явдлыг өнгөрөөсөн бөгөөд гэрийнх нь  3 хүн дэлбэлэгдэн амь үрэгдсэн юм байна. Эцэг нь Япон цэрэг Янь-Аньд явуулсан дэлбэрэлтийг эргэцүүлэх бүр дэлбэрэлтэд эндсэн бага ач охиноо дурсан санагалзаж нулимс унагадаг гэнэ. 2003 онд аав нь нас барсны дараа, Би Шинши тухайн үед Япон цэрэг Янь-Анийг дэлбэчих үеийн бодит гэрчийн чанартай бичиг материалыг цуглуулж, нэн олон хүмүүст тэрхүү түүхийг ойлгуулахаар зориг шийджээ. Тэр Япон цэргийн Ян-Анийг дэлбэлсэн тухай сурвалжуудыг анхаарч, онцгойлон гадаад улс ялангуяа Японоос ирсэн бичиг материалаар энэхүү түүхийг гэрчлэхийг хүссэн байна. Цуглуулах явцад, тэр Японы маш олон зурагт сэтгүүл, сонин дээр Япон цэргийн дайны үеийн холбогдол бүхий мэдээллийг нийтэлснийг анхааран үзжээ. 10 гаруй жил сэтгэл тавин цуглуулж эмхтгэснээр, эцэстээ номын далай мэт бичиг материалаас их хэмжээний Япон цэрэг дэлбэлэхээс өмнөх Янь-Анины хуучин хотын гэрэл зураг, Япон цэрэг Янь-Анийг дэлбэлсэн онгоцнуудын гэрэл зураг, сансраас авсан гэрэл зураг, Янь-Анийг дэлбэлсэн мэдээлэл зэрэг бичиг материалыг цуглуулсан аж. 2015 он Дундад улсын ард түмний Японыг эсрэг дайн болон дэлхийн фашизмыг эсрэг дайн ялалт байгуулсан 70 жилийн ой болно. Нутгаасаа гараад 20 гаруй жил болсон Би Шинши хадгалж байгаа маш олон түүхийн ховор материалаа Янь-Ань хотын Улс Төрийн зөвлөгөөнд хүргэн судалгаанд ашиглуулсны хамт 8 дугаар сарын 11-ээс эхлэн Япон цэргийн дэлбэрэлт төв болсон Гарьд уулын хормойд түүхийн материалыг дэлгэн үзүүлж, хүмүүст тухайн үеийн түүхийг ойлгуулахыг зорьжээ. Янь-Ань Дундад улсын коммунист нам удирдсан Японы эсрэг дайны ерөнхий жолоодох газар болсны хувьд, Япон цэргийн хүчтэй дэлбэрэлтэд дайрагдаж өнгөрсөн юм. 1938 оны 11 дүгээр сарын 20-оос 1941 оны 8 дугаар сарын 27-ны өдөр болтол, Японы онгоц Янь Анийг 17 удаа дэлбэлж, 1690 дэлбэлэх бөмбөг хаяж, 400 гаруй хүн амь үрэгдэж, 10 мянга гаруй байшин нуржээ.

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : www.mnp.cc/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл