Бээжингийн олон улсын 31 дэх удаагийн номын үзэсгэлэн 06-р сарын 18-нд Бээжингийн үндэсний хурал үзэсгэлэнгийн төвд нээгдэв. ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны Суртал ухуулгын хэлтсийн дарга Ли Шүлэй номын яармагийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Тус үзэсгэлэн 60,000 квадрат метр талбайтайд болж буй бөгөөд дотоод, гадаадын хэвлэлийн үзэсгэлэнгийн бүс, онлайн хэвлэлийн үзэсгэлэнгийн бүс зэрэг хэдэн хэсэгт хуваагдаж, Малайз гол зочин орноор оролцож байна. 80 гаруй улс орон, бүс нутгийн 1700 гаруй хэвлэлийн компани үзэсгэлэнд биечлэн оролцож, 220 мянган төрлийн номыг үзүүлжээ. Франц, Герман, Япон зэрэг 20 гаруй улс орон номын үзэсгэлэнд үндэсний тусгай лангуу ажиллуулжээ.

Энэхүү номын үзэсгэлэн нь 5 хоног үргэлжлэх бөгөөд Хятадын үндэсний хэвлэлийн албанаас зохион байгуулсан байна.
