solongonews
Ⅶ Хятад, Америкийн ах, дүү хотуудын хурал боллоо
2025-10-28 10:55
Ⅶ Хятад, Америкийн ах, дүү хотуудын хурал боллоо

Хятад, Америкийн ах, дүү хотуудын хурал 10-р сарын 25-наас 27нд Жэжян мужийн Ханжөү хотод боллоо.

Америкийн 28 мужийн 36 хотын бүх давхаргын 180 гаруй хүмүүс, Хятадын 26 муж, хотын төлөөлөгчид оролцон, сурган хүмүүжүүлэх ухаан, инновац, тогтвортой хөгжил зэрэг сэдвийн тойронд гүнзгий ярилцав.

Хуралд оролцогчид ах, дүү хотуудын харилцаа нь хоёр газрын ард түмний ойлголцлыг нэмэгдүүлэхэд идэвхтэй үйлдэл үзүүлдэг гэж хэллээ. Хятад, Америкийн бүх давхаргын хүмүүс хүнд бэрхшээлийг зоригтой даван, хамтралыг дэмжиж, хүмүүнлэгийн ухаан, сурган хүмүүжүүлэх ухаан, өсвөр насны зэрэг цар хүрээн дэх хамтралцааг улам өргөжүүлэн, Хятад, Америкийн эрүүл, тогтвортой хөгжилд идэвхтэй хувь нэмэр үзүүлэхийг уриаллаа.

 

Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл