solongonews
Үлгэр түүхийг өгүүлсэн 1200 гаруй ширхэг түүхийн дурсгалт зүйл
2025-08-30 22:28
Японыг эсэргүүцэх холбоот цэрэг болон хувьсгалын үрэгдсэн баатаруудыг дурсган санагалзах буюу Японыг эсэргүүцэх зориг санааг улмажлан бадруулах зорилгоор 08-р сарын 30-ны өдрийн үдээс өмнө, Хятадын зүүн хойд нутгийн ард түмний Японыг эсэргүүцэх холбоот цэргийн түүхийн дурсгалт зүйлийг дэлгэн үзүүлэх арга хэмжээ ХКН-ын түүхийн Үзэсгэлэнгийн ордонд зохион байгуулагдсан байна.

 Хятадын зүүн хойд нутгийн японыг эсэргүүцэх хобоот цэрэг бол ХКН-ын удирдсан хамгийн эрт зохион байгуулагдсан, Японыг хамгийн удаан хугацаа эсэргүүцсэн, хамгийн их хатуу бэрхшээлийг туулсан зэвсэгт хүчин мөн. Бэрх бартаат байгалийн нөхцөлд, хахир хүйтэн цас шуурганаар эх орон, ард түмнийхээ төлөө дайсны эсрэг цөхрөшгүй эрлхэг тэмцэж, Хятадын ард түмний японы түрэмгийллийн эсрэг дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны түүхэнд агуу их хуудсыг үлдээсэн байна.

Тус үзэсгэлэн нь “Археологи—Туйлын хатуу тэмцэл—үхэж сэхэхийн тэмцэл--Хөшөө дурсгал үүрд хадгалагдам”  зэрэг агуулгаар үлгэрийн гол шижим болгож, түүхийн дурсгалт зүйл зэрэг нийт 1289 ширхэг дурсгалт зүйл дэлгэгдсэн байна. Ингээд Хятадын зүүн хойд нутгийн ард түмний Японы эсрэг хатуужилтай тэмцэл болон Хятадын охид хөвүүдийн нугарал бүдрэлийг ялан давж, эрэлхэг баатарлаг тэмцсэн үндэстний зориг санааг харуулсан юм.

Үзэсгэлэн нь 2026 оны 02-р сар хүртэл үргэлжлүүлэх бөгөөд олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилж байна.

Найруулагч: ХаньХуншя
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл