solongonews
Монгол Улсын хэвлэлийн төлөөлөгчдийн айлчлал өндөрлөв
2015-07-06 13:42
БНДАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны урилгаар Монгол Улсын 50 сэтгүүлчээс бүрдсэн төлөөлөгчид 6 дугаар сарын 29-өөс 7 дугаар сарын 5-ны өдрүүдэд Дундадын Бээжин, Хэбэй, Жянсу нутгуудаар айлчлав.

Айлчлалаар дамжуулж Монгол Улсын төлөөлөгчид Дундад улсын сүүлийн жилүүдийн хөгжлийн байдалтай танилцаж, хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Дундад улсын хэвлэлийн байгууллагатай хамтран ажиллаж, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн ажиллагааг бүх талаар мэдээллэхийг зорьсон байна.

2014 оны 8 дугаар сард Дундад, Монголын хоёр тэргүүн "БНДАУ, Монгол Улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг байгуулах тухай хамтарсан тунхаг"-т гарын үсэг зурж, ирээдүйн 5 жилийн хугацаанд Монгол Улсын хэвлэл мэдээллийн 250 төлөөлөгчийг урьж Дундад улсад айлчлуулахаар болсон юм.

Монголын чөлөөт сэтгүүлчдийн холбоо, МОНЦАМЭ агентлаг, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Үндэстний шуудан сонин зэрэг байгууллагын 50 сэтгүүлчээс бүрдсэн эхний бүлгийн төлөөлөгчид Бээжинд айлчлах үеэрээ Дундад улсын Гадаад харилцааны яам, Дундад улсын Сэтгүүлчдийн нийгэмлэг, Дундад улсын Олон Улсын Радиогийн үйл ажиллагаатай танилцав.

Дундад улсын сэтгүүлчдийн нийгэмлэгт айлчлахад Монголын төлөөлөгчид сэтгүүлчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, эрэн сурвалжлах сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн консулын байгууллагын тухай анхаарал хандуулж асуулт тавьсан байна.

Дундад улсын Олон Улсын Радиод айлчлах үеэр хоёр тал мөн мэдээлэл солилцох, техникийн шинэчлэлт, хамтын ажиллагааг өрнүүлэх талаар санал бодлоо солилцлоо.

7 дугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын хэвлэлийн төлөөлөгчид Хэбэй мужийн Жан Бей шяньд байрлаж буй Зөвлөлт Монголын баатруудын дурсгалын цамхагт цэцэг өргөж, эмгэнэл илэрхийлэв.

Айлчлалын үеэр төлөөлөгчид мөн Жянсу мужийн төв Наньжинд буй Наньжингийн их хядлагын музей, түүхэн музей, Бээжингийн урт цагаан хэрэмтэй танилцаж, түүхэнд зөвөөр хандаж, энх тайвныг эрхэмлэх ёстой гэж онцолсон байна. 

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл