solongonews
Дундад улс цахим банк санхүүгийн хөгжилд хяналт тавина
2015-07-20 10:31
Дундад улс цахим банк санхүүгийн эрүүл саруул хөгжилд хяналт тавьж байна.

Дундад улсын банк зэрэг 10 яам хороод 18-ны өдөр хамтран "Цахим банк санхүүгийн эрүүл саруул хөгжлийг ахиулах, хөтлөх хөтөлбөр" нийтэллээ. Энэ бол цахим банк санхүүгийн салбар дамнан нэгдэж байгаа нөхцөлд, цахим банк санхүүгийн эрүүл саруул хөгжлийг хамтдаа ахиулах, хөтлөх хөтөлбөр юм. Тус хөтөлбөр зах зээлийн зааг хязгаарыг тодорхой тогтоож өгсний зэрэгцээ цахим банк санхүүд хөгжлийн орон зайг урьдчилан үлдээж өгсөн байна.

Тус хөтөлбөрт төв банк, банк санхүүг хянан удирдах хороо, үнэт цаасыг хянан удирдах хороо, даатгалд хяналт тавих хороо зэрэг банк санхүүгийн салбарууд оролцсон бөгөөд аж үйлдвэр мэдээллийн яам, сангийн яам зэрэг олон салбар хамт хянан удирдаж, засаглалыг хялбарчилж, эрхийг доод шатанд олгон, санхүү татварын бодлогыг боловсронгуй болгож, итгэмжийн дэд бүтцийн байгуулалт болон үйлчилгээний иж бүрэн системийн байгуулалтыг ахиулах зэрэгээр цахим банк санхүүгийн хөгжлийг дэмжиж байгаа юм.

Уг хөтөлбөрт, төв банк цахим тооцооны ажил төрлийг хянан удирдана. Банк санхүүд хяналт тавих хороо цахим зээл болон цахим итгэмжийн ажил, цахим хэрэглээнд санхүүгийн хяналт тавина, үнэт цаасыг хянан удирдах хороо хувьцааны хөрөнгө хуримтлуулахад хяналт тавина гэж тодорхой тогтоожээ.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл