solongonews
”731” кино Хойд Америкт нээлтээ хийлээ
2025-09-22 10:11
”731” кино Хойд Америкт нээлтээ хийлээ

Хятадыг түрэмгийлсэн Японы цэргийн 731-р армийн үйлдсэн бактериологийн дайны гэмт хэргийг харуулсан "731" хэмээх кино саяхан Хойд Америкийн 133 кино театрт албан ёсоор нээлтээ хийлээ. 

Орон нутгийн цагаар 9-р сарын 18-нд АНУ, Канадын олон газарт уг киноны нээлт болж, Канадын Ванкувер дахь БНХАУ-ын Ерөнхий консулын газар, хилийн чанад дахь Хятадын иргэд болон Хятад удамтай гадаадын иргэд, мөн Хятадын хөрөнгө оруулалттай байгууллагуудын 200 гаруй хүн нээлтийн ажиллагаанд оролцжээ.

Ванкувер дахь БНХАУ-ын Ерөнхий консулын үүрэг гүйцэтгэгч Зэн Жи нээлтийн үеэр хэлэхдээ, 9-р сарын 18 бол онцгой ач холбогдолтой өдөр бөгөөд энэ өдөр кино нээлтээ хийсэн нь түүхийг дурсан санаж, энх тайвныг эрхэмлэн дээдлэхийг уриалж байгаа явдал юм гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл