solongonews
Хувийн хэвшлийн хөгжлийн ерөнхий чиг хандлага сайжирч байна
2025-06-04 11:18
Хувийн хэвшлийн хөгжлийн ерөнхий чиг хандлага сайжирч байна

Татварын ерөнхий газраас гаргасан сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, энэ оны эхний дөрвөн сард бүх Хятадын хэмжээнд хувийн эдийн засгийн татвар төлөгчид шинжлэх ухаан, технологийн шинэчлэл, боловсруулах аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих томоохон бодлогын хүрээнд 351 тэрбум 880 сая юанийн татварын хөнгөлөлт эдэлж, татварын буцаан олголтын 60 гаруй хувийг эзэлж, татварын хөнгөлөлтийн бодлогын гол ашиг хүртэгчид болж байна. Татварын хэд хэдэн хөнгөлөлттэй бодлого нь хувийн эдийн засгийн эрч хүчийг үр дүнтэй идэвхжүүлсэн. Татварын тоо баримтаас харахад, эхний дөрвөн сарын байдлаар хувийн эдийн засгийн хөгжил тогтвортой сайжирч, онцлох үйл явдлууд олонтой байна.

Хөгжлийн чиг хандлага тогтвортой сайжирч байна. НӨАТ-ын падааны мэдээллээс харахад эхний дөрвөн сарын байдлаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 3.6 хувиар өсч, бүх Хятадын аж ахуйн нэгжүүдийнхээс 0.9 пунктээр илүү байгаа нь бүх Хятадын хэмжээнд аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлогын 71.3 хувийг бүрдүүлсэн байна. Салбараар нь авч үзвэл,боловсруулах аж үйлдвэр, өндөр технологийн хувийн эдийн засгийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 6.5 хувь, 15.5 хувиар тус тус өсч, бүх Хятадын хэмжээнд тухайн салбарын аж ахуйн нэгжүүдийнхээс 1.8, 1.6 пунктээр илүү хурдтай өссөн байна.

Ажлын байр тогтмол нэмэгдсээр байна. Татварын мэдээллээс харахад 04-р сарын эцсийн байдлаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид тэтгэврийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэдийн тоо аж ахуйн нэгжид шимтгэл төлж буй нийт ажиллагсдын 79.4 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 0.2 пунктээр өссөн байна.

Шинээр байгуулагдсан аж ахуйн нэгжүүд байгуулагдсаар байна. Татварын тоо баримтаас харахад, 04-р сарын эцсийн байдлаар хувийн эдийн засагт татвартай холбоотой аж ахуйн нэгжийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 7.6 хувиар өсч, бүх Хятадын хэмжээний татвартай холбоотой аж ахуйн нэгжийн 97.6 хувийг эзэлж, аж ахуйн нэгжийн үндэс суурийг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Татварын албаны холбогдох албан тушаалтан хэлэхдээ, татварын алба татвар хураамжийн хөнгөлөлтийн бодлогыг цаашид тууштай хэрэгжүүлж, татвар, хураамжийн үйлчилгээний түвшинг дээшлүүлж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ачааллыг хөнгөвчлөх, үр ашгийг нэмэгдүүлэхэд тусалж, цаашид хөдөлмөр эрхлэлт, аж ахуйн нэгж, зах зээл, хүлээлтийг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэжээ.

 

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл