Жанжхүү бол Дундад улсын хуучин аж үйлдвэрийн суурь бааз бөгөөд гэрэл гэгээтэй үүх түүхтэй хот байсан юм. Гэвч өөрчлөлт шинэчлэлийн бодлого хэрэгжүүлснээс хойш хөгжлийн олон сорилттой учирсан. Сүүлийн жилүүдэд Жанжхүүг цас мөсний спорт болон амралт, зугаа цэнгэл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Хэрэв 2022 оны өвлийн олимпын наадмыг Бээжин, Жанжхүү хамтран зохион явуулах юм бол талбай, заал, тамирчдаас гадна, бүр илүү баялаг олимпын өв соёлыг олж харах нь мэдээж хэрэг юм.

Жанжхүүд гэртэй, Бээжинд ажиллаж байгаа Ян гуай хагас, бүтэн сайнд Бээжингээс Жанжхүүрүү харьдаг. Хэдэн жилийн өмнө тэрээр: "Бээжин Жанжхүүгийн хооронд хурдны зам тавина" гэж сонссон. Гэвч олон хүчин зүйлээс болж өнөөдрийг хүртэл тэр зам тавигдаагүй л байна. Хэрэв өвлийн олимпын наадмыг зохион явуулах хотоор Жанжхүү шалгарвал мэдээж Бээжин Жанжхүү хүрэх хурдны замын ажил энэ ондоо багтаж эхлэх байхаа. Хэрэв хурдны зам тавигдчихвал нааш цааш явахад бүр илүү дөхөм болно доо" гэж байлаа.

Хурдны төмөр зам засах, өвлийн олимпд өргөдөл өгөх эдгээр нь цас мөсний эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор хөгжлийн шинэ хүч сэлбэж байгаа аж үйлдвэрийн хуучин бааз Жанжхүүд туйлын их ач холбогдолтой юм. Жанжхүүгийн аж үйлдвэр гэрэл цацрангуй түүхтэй. Хятадын аж үйлдвэр эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан юм. Гэвч 90-д он гарснаас хойш, Жанжхүүгийн аж үйлдвэр, аж ахуйн нэгж болон бүтээгдэхүүний давуу тал аажмаар буурч, аж ахуйн нэгжийн үр ашиг багасаж, хуучин аж ахуйн нэгжүүд хүнд хэцүү байдалд оржээ. Газар зүйн байршил болон байгаль орчныг хамгаалах шаардлагын улмаас Жанжхүүгийн сонгох салбарууд маш хязгаартай байлаа. Тухайн орон нутгийн өвлийн нөхцөл байдалд түшиглэж цасанд наадах аялал жуулчлалын эдийн засгийг хөгжүүлэх нь энэ хуучин аж үйлдвэрийн баазын хөгжлийн сонголт болсон юм.
Жанжхүү хотод байдаг Цүн За шяний Юнь Дин цасан гулгалтын талбайд өнгөрсөн оны 11-р сард Олон улсын цасны холбооны мэргэжилтэн ирж ажилласан юм. Малайзын хөрөнгө оруулалттай энэ талбайг өдгөө нэгэнт 2022 оны өвлийн олимпын наадмын талбай болгосон байна. Уг компанийн ерөнхий захирал Мио Жюнь хэлэхдээ: Манай компани 2008 онд энэ газар хөрөнгө оруулах үед Жанжхүү хот өвлийн олимпд өргөдөл өгөөгүй байсан юм. Бид тухайн орон нутгийн цас мөс өвлийн нөхцөл байдлаас болж энд хөрөнгө оруулахаар тогтсон.

Уг компанийн цасны талбайд зуны үйл ажиллагааг сайн төлөвлөж байгаад өвлийн олимпын мэргэжилтнүүд сэтгэл хангалуун байлаа.
Бид 10 жилийн хугацаа зарцуулан дотоодын цаг уур судлаач мэргэжилтнүүдийг урьж, цасны чанар, байдлыг судалсан. Цасны чанар, байдал, талбай хөгжлийн хэрэгцээнд тохиромжтой гэдэгт найдаж байна. Өвлийн хэрэгцээний цасны талбайгаас гадна, зуны хэрэглээний төлөвлөгөөнүүд боловсруулж, явган явах, хөгжмийн наадам, уулын спортын дугуй...гэх зэргийг хамруулсан. Харин зуны улиралд олон төрлийн арга хэмжээ зохиож болохыг олж мэдлээ. Энэ бол даруй Олимпын наадмын өвд нэмэрлэх ёстой зүйл тул бидний төлөвлөгөө тэдний төсөөлөлтэй нийцсэн юм гэжээ.
Өвлийн Олимпыг зохион явуулах өргөдөл гаргасан нь Жанжхүү-гийн цас мөсний эх баялгийг сурталчлах маш сайхан боломж болсон юм. Жанжхүү хотын Олимпын наадмыг зохион явуулах өргөдөл гаргах хорооны тамгын газрын дэд дарга Жан Чүнь шэн хэлэхдээ: Өвлийн олимпыг зохион явуулах өргөдөл гаргасантай холбогдуулж эдийн засгийг хөгжүүлж, тус хотын хөгжлийн хэлбэрийг өөрчлөх ажлаа сайтар ахиулах ёстой гэлээ.

"Бид өвлийн олимп зохион байгуулах олдохгүй ховор тохиол болон дэлхийн нийтийн анхаарлын төв болсон өвлийн олимпыг ашиглан эдийн засаг, экологийн эдийн засгийг хөгжүүлэн, үйлдвэрлэлийн бүтцэдээ өөрчлөлт хийх, шинээр гарч буй тэргүүлэх салбаруудтай хослуулан хөгжүүлэх боломжтой байна. Улмаар ногоон өсөлт, бүтэц хэлбэрийн өөрчлөлтийг биелүүлэх зорилтод хүрч чадна. "
Олимпын наадам нь тухайн бүс нутагт хөгжлийн боломж авчирна хэмээн хүлээлттэй байгаагаас тэр үү Жанжхүүгийн иргэд Өвлийн олимпыг зохиох эрх олохыг хүсэн хүлээж, дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Олон улсын олимпын хорооноос хийсэн санал асуулгаас үзвэл, Жанчхүүгийн иргэдийн 90% нь нутагтаа олимп зохион байгуулахыг дэмжсэн саналаа өгчээ. Хэрэв Жанжхүү Бээжин хоттой хамтран 2022 оны өвлийн олимпын эрхийг олбол, олимпын хажуугаар явагдах эдийн засгийн үр өгөөж нь олимпын өв болон үлдэх нь мэдээж юм.
