Бугат-Яргайн хурдны төмөр замын Өвөр Монголын хэсгийн ажил дууслаа
2025-06-06 17:28
Бугат-Яргайн хурдны төмөр замын Өвөр Монголын хэсгийн ажил дууслаа
Хятадын төмөр замын 20-р товчооны оролцоотой Бугат-Яргай чиглэлийн хурдны төмөр замын Хатан голын гүүрэн дэх зам тавих ажлын талбайд 6-р сарын 6-нд, 500 метрийн урттай төмөр замын багцыг нарийн байрлуулснаар тус төмөр замын Өвөр Монголын хэсгийн зам тавих ажил бүрэн дууссан байна.
Бугат-Яргай чиглэлийн хурдны төмөр зам Өвөр Монголын Бугат хотоос эхэлж, Нин Шягийн Хотон Үндэстний Өөртөө Засах Орны төв Яаргай хотод хүрдэг. Энэ бол Хятадын "найм босоо, найман хэвтээ" хурдны төмөр замын сүлжээний Бээжин-Ланьжөүгийн шугамын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Өвөр Монголын баруун бүс нутгийн зам харилцаанд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх
