solongonews
Ли Кэчян: Цаг уурын өөрчлөлтийг зохицуулахаа эрчимжүүлнэ
2015-06-13 10:05
Цаг уурын өөрчлөлтийг зохицуулна

Дундад улсын ерөнхий сайд Цаг уурын өөрчлөлтийг зохицуулах болон эрчим хүч хэмнэн бохирдуулалтыг багасгах ажлыг удирдах үндэсний ажлын хэсгийн дарга Ли Кэчян 6 дугаар сарын 12-ны өдөр Бээжинд уг ажлын хэсгийн бага хурлыг хуралдуулж, "НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн конвенц"-ыг үүсгэн байгуулагч талуудын хуралд дэвшүүлэх бичиг баримтыг судалсан байна.

Ли Кэчян хэлэхдээ: - Цаг уурын өөрчлөлтийг зохицуулах бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт төдийгүй, мөн ч Дундад улсын шинжлэх ухааны хөгжлийн дотоод эрэлт шаардлага болох юм. Дундад улсын засгийн газар энэхүү асуудалд ихэд анхаарал хандуулж, багагүй олон амжилт тогтоосон. Цаг уурын өөрчлөлтийг зохицуулах нь Дундад улс эдийн засаг, эрчим хүч, экологи, үр тарианы аюулгүй байдал болон иргэдийн амь нас, эд хогшлын аюулгүй байдлыг батлан хамгаалахтай шууд холбоотойгоор барахгүй, мөн ч тогтвортой хөгжлийг ахиулах чухал арга хэлбэр болох юм гэжээ.

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл