Үндэсний статистикийн товчооноос 05-р сарын 27-ны өдөр нийтэлснээр: Энэ оны эхний дөрвөн сард улсын хэмжээнд тогтоосон хэмжээнээс давсан аж үйлдвэрийн нийт ашиг 2117 тэрбум 200 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.4 хувиар өссөн байна. Дөрөвдүгээр сард тогтоосон хэмжээнээс дээш аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн ашиг өмнөх оны мөн үеэс 3.0 хувиар өсөв.
Үндэсний статистикийн газрын Аж үйлдвэрийн хэлтсийн статистикч Юй Вэйнин:
- 04-р сард бүх бүс нутаг, хэлтэс макро эдийн засгийн илүү идэвхтэй, үр дүнтэй бодлого хэрэгжүүлж, гадаад сорилтод үр дүнтэй хариу арга хэмжээ авч, аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн хурдацтай өсөлтийг хангаж, аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн ашгийн өсөлт тодорхой хэмжээнээс давсан байна. Ялангуяа, тоног төхөөрөмж үйлдвэрлэл, өндөр технологийн үйлдвэрлэлээр төлөөлүүлсэн шинэ эрч хүчтэй салбаруудын ашиг асар хурдацтай өсч, аж үйлдвэрийн эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг харууллаа.
Дөрөвдүгээр сарын тоо баримтаас үзвэл Хятадын жилийн орлого нь 20 сая юаниас дээш аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн ашиг өнгөрсөн оны мөн үеийнхээс 3 хувиар өсч, өнгөрсөн сар буюу 03-р сарынхаас 0.4 нэгжээр илүү байна.
Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбар тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг. 01-р сараас 04-р сар хүртэл тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбарын ашиг өмнөх оны мөн үеийнхээс 11.2 хувиар өссөн нь 01-р сараас 03-р сартай харьцуулбал 4.8 пунктээр илүү гарсан байна.
