1. Нарийн гуа, дүүфүү, загасны толгойн махтай шөл

Орц: Нарийн гуа 500гр, нэг ширхэг загасны толгой, дөрвөн хэсэг дүүфүү, хэрчсэн цаагаан гаа 3 ширхэг.
Хийх арга: Угаасан нарийн гуаг гурвалжин хэлбэртэй хэрчинэ. Угаасан загасны толгойг дундуур нь хэсэглэж бэлтгэнэ. Дүүфүүг цэвэр усаар угаана. Загасны толгой ба цагаан гааг тохирох хэмжээний усанд 10 минут ширүүн гал дээр буцалгана. Дараа нь дүүфүү, нарийн гуаг хийж, 15 минут зөөлөн галаар буцалгана. Ингээд амтлагчаа хийснээр шөл бэлэн болно.
Ач холбогдол: - Хүний биеийн халууныг бууруулах, хордолтоос сэргийлэх, биржрүүг арилгаж нүүрний арьсыг цэвэрлэх, судасны хэвийн үйл ажиллагааг дэмжих, цэр ховхлох зэрэг үйлчилгээтэй. Түүнчлэн халуунаас шалтгаалж бие өвдөх, цэртэй ханиад хүрэх, судас шөрмөс өвдөх зэрэг өвчинд тустай.
2. Нугасны махтай гайм ногооны шөл

Орц: Нугасны хүзүүний мах /толгойн хэсгийг багтаасан 250гр/, гайм ногоо /400 гр/, хэрчсэн цагаан гаа 3 ширхэг.
Хийх арга: Угаасан гайм ногоо болон нугасны махыг хэрчиж бэлтгэнэ. 1250 миллитрийн усанд /ойролцоогоор 5 аяга/ цагаан гааг буцалгасны дараа нугасны мах хийж дахин буцалгана. Дараа нь гайм ногоог хийж зөөлөн гулгамтгай болмогц давс хийснээр шөл бэлэн болно.
Ач холбогдол: Наршихаас сэргийлж, биеийн халууныг гадагшлуулах төдийгүй зуны улиралд хамгийн тохиромжтой.
3. Гашуун гуа, давсалсан өндөгтэй шөл

Орц: Давсалсан өндөг 2 ширхэг, гашуун гуа 600 гр, цагаан гаа 4 зүсэм
Хийх арга: Давсалсан өндөгний хальсыг авч, өндөгний шарыг няцалж бутална. Угаасан гашуун гуаг хальслаад зүсэм болгон хэрчиж бэлтгэнэ. 1250 миллитрийн усанд /ойролцоогоор 5 аяга/ цагаан гааны хэрчим хийж буцалгаад, дараа нь давсалсан өндөгний шараа хийнэ. Ингээд гуаг болмогц давс, тосоо хийснээр бэлэн болно.
Ач холбогдол: Гашуун гуа нь сэтгэл сэргээж хоол идэх дуршил сайжруулах үйлчилгээтэй. Давсалсан өндөг элэгний халууныг гадагшлуулж, шөл нь анхилуун үнэртэй байдаг бөгөөд биеийн халууныг гадагшлуулахад тустай.
4. Халууныг гадагшлуулах дунгуайтай шөл

Орц: Шинэ соргог хүнсний цэцэгт ургамал 2 ширхэг, дунгуа 500 гр, амтат вандуй, цагаан шош, улаан шош, цангис, хоол амтлах зориулалттай цэцэгт ургамал зэргийг тус тус 12 гр.
Хийх арга: Бүх төрлийн материалыг угааж цэвэр усанд хийгээд дэвтээнэ. Угаасан дунгуаг хальслаад хэсэглэн хэрчиж бэлтгэнэ. Дараа нь хүнсний цэцэгт ургамалтайгаа хамт 2750 миллитрийн усанд /ойролцоогоор 5 аяга ус/ хийгээд 3 цагийн турш буцалгана. Дараа нь давс хийх бөгөөд тохирох хэмжээний шар чихэр хийж болно. Энэ хэмжээ нь 3-4 хүн идэж болох бөгөөд өдөр бүр буюу өнжөөд нэг удаа идэж болно.
Ач холбогдол: Энэхүү шөл нь Гуандүн мужаас гаралтай зуны улиралд халууныг гадагшлуулахад тустай хоол юм. Мөн ядаргаа тайлах, хоолой хуурайшиж хатах, уурлаж бухимдах, нойргүйдэх, бөөрний эмгэг зэрэг зовиуруудад тустай. Хүнсний энэхүү онцгой цэцэгт ургамал халууныг гадагшлуулах ач холбогдолтой. Түүнчлэн дунгуатай хамт шөл хийх нь дэлүүг хамгаалах үйлчилгээтэй.
