solongonews
Хятад, Европын өндөр түвшний стратегийн 13 дахь удаагийн яриа хэлэлцээг зохиох гэж байна
2025-06-27 19:42
Хятад,Европын өндөр түвшний стратегийн 13 дахь удаагийн яриа хэлэлцээг зохиох гэж байна

Зургадугаар сарын 27-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлыг уг яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь даргаллаа.

Сэтгүүлч: - Хятадын ГХЯ-ны сайд Ван И Европын холбооны төв байранд зочилж, Хятад, Европын өндөр түвшний стратегийн 13 дахь удаагийн яриа хэлэлцээнд оролцох гэж байгаад Хятад улс ямар хүлээлттэй вэ? гэж асуулаа.

Үүнтэй холбогдуулан Гүө Жякүнь:

- Энэ онд Хятад ЕХ дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Мөн Хятад, Европын харилцааны хөгжлийн зангилаа жил гэж хэлж болно. Өнөөгийн дэлхий ертөнц маш хурдтай өөрчлөлт хувиралтад ороод байна. Ганц талт үзэл, худалдааны ивээх үзэл, дээрэнгүй үзэл газар авч байна. Иймд Хятад, Европ дэлхийн хоёр том хүч, хоёр том зах зээл болсны хувьд стратегийн харилцаа холбоогоо бэхжүүлэн, уялдаа зохицолтой хамтын ажиллагаа өргүүлж, дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамтдаа хамгаалж, олон талт үзэл, чөлөөт худалдаа, олон улсын дэг журам, шударга ёсыг хамтдаа хамгаалж, дэлхий нийтэд тогтвортой, бүтээлч хүчин хангах хэрэгтэй гэж хэллээ.

Тэрээр цааш нь:

- Ван И сайд айлчлалын үеэр Хятад, Европын харилцааны хөгжил, олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаар Европын талтай санал солилцож, Хятад, Европын харилцаа тогтоосны 50 жилийн хөгжлийн туршлагыг дүгнэж, харилцан итгэлцлээ бэхжүүлж, хамтын ажиллагааны нийтлэг ойлголтод хүрч, хоёр талын дунд оршиж буй санал зөрөөгөө зохицуулж, Хятад, Европын удирдагчдын дараагийн шатны уулзалтын улс төрийн бэлтгэл ажлыг сайтар хангах болно гэж хэлэв.

Найруулагч: С. САРАНЧИМЭГ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл