solongonews
Шинэ жилийн баяраар Хятадын олон газар соёл урлагийн уур амьсгал өтгөн байлаа
2026-01-04 16:13
Шинэ жилийн баяраар Хятадын олон газар соёл урлагийн уур амьсгал өтгөн байлаа

Шинэ жилийн баярын үеэр улс орон даяар соёл урлагийн уур амьсгалаар бялхам байлаа.

Нийслэлийн музейн эртний алтан эдлэлийн үзэсгэлэн, Шанхайн музейн Чонсам загварын үзэсгэлэн, Бээжингийн Урлагийн Академи Урлагийн музейн хээ угалзтай цаасан бичгийн хэрэгслийн урлагийн ертөнц, Пудун урлагийн музейн Пикассогийн бүтээлийн онцгой үзэсгэлэн ...... Хятадын соёл, урлагийн байгууллагууд сэтгэл татам шинэ жилийн үзэсгэлэнгүүдийг ар араасаа нээж байв.

Статистик мэдээллээс харахад, Шинэ жилийн баярын үеэр Шанхай хотын 47 урлагийн музей 120 үзэсгэлэн, 34 олон нийтийн боловсролын арга хэмжээ зохион байгуулж, 43,000 зочин хүлээн авч, энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 10%-иар өссөн байна. Үүний зэрэгцээ Шанхай хотын 75 музейн зочдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 19%-иар нэмэгдсэн байна. Шанхай хотын Соёл, аялал жуулчлалын газрын албан тушаалтны тайлбарласнаар, хүмүүсийн шинэ жилийн баяраа урлагийн хөг аястай өнгөрөөх хэрэгцээ улмаар нэмэгдэж байгаа, урлагийн музейнүүд зочдын тоо, хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд чанартай контент ашиглаж байгаа нь хотын соёл, аялал жуулчлалын хэрэглээг өдөөх шинэ хөдөлгүүр болж байна гэлээ.

Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл