ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян 06-р сарын 10-ны үдээс өмнө Сычуань мужийн Чэндү хотод "Бүс ба Зам"-ын шинжлэх ухаан технологийн солилцооны хоёрдугаар хуралд оролцохоор Хятадад ирсэн Ираны дэд ерөнхийлөгч Афшинтай уулзав.

Дин Шюэшян хэлэхдээ:
-Иран бол бүс нутаг болон олон улсын чухал нөлөө бүхий улс юм. Хятад, Иран хоёр бол сайн найз, түнш юм. Хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал ойлголцолд тулгуурлан Ирантай хамтаар Хятад Ираны иж бүрэн хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж, "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд ахиулж, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны нөөц бололцоог улам бүр нэмэгдүүлж, Хятад, Ираны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөж өгөхийг Хятадын тал хүсэж байна гэв.
Афшин хэлэхдээ:
-Иран Хятадын харилцааг хөгжүүлэхийг Иран дээд хэмжээнд чухалчлан үзэж, Хятад улстай ард иргэдийн солилцоогоо ахиулж, хамтын ажиллагааны иж бүрэн төлөвлөгөөний хэрэгжилтийг ахиулж, шинжлэх ухаан, технологи зэрэг салбарын хамтын ажиллагаанд шинэ ахиц гаргахыг хүсэж байна гэв.
