Чөлөөт худалдааны бүс нь гадаадын хөлөг онгоц, гадаадын бараа бүтээгдэхүүн чөлөөтэй нэвтрэх боломж олгож, гаалийн татвараас чөлөөлөх, чөлөөт гармын цаашдын сунгалт ба нэгэн улс орны гадаадад нээлттэй байх онцгой бүс болно. Чөлөөт худалдааны бүс нь чөлөөт гармын олон шинж чанарыг харуулсан бөгөөд энэ нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах, экспортын бараа бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчид дотоодын эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх буюу аж ахуйн нэгж, банк санхүүгийн байгууллага байгуулах зэргийг дэмжинэ. Чөлөөт худалдааны бүсийн тухай бодлого нь чөлөөтэй байдаг. Иймд чөлөөт худалдааны бүс нь арилжаа худалдаа чөлөөтэй, хүмүүс чөлөөтэй зорчих нөхцөл, валютын нэвтрэлцээ чөлөөтэй, бараа бүтээгдэхүүн хадгалах болон импорт, экспорт чөлөөтэй байдаг.

Тэгвэл чөлөөт худалдааны бүс ямар давуу талтай вэ?
Нэг. Импортын бараа бүтээгдэхүүний үнэ хямдарна. Чөлөөт худалдааны бүсэд импортын бараа бүтээгдэхүүнийг шууд борлуулах дэлгүүр нээх болно. Энэ нь бусад зах зээлийн импортын бараа бүтээгдэхүүнээс 10-30 хувиар хямд байдаг.
Хоёр. Авто машины үнэ хямдрах болно. Авто машины 4S дэлгүүрийн монополиос сэргийлэх бөгөөд зах зээлийн үнээс 30 хувиар хямд байдаг. Гурав. Эмчилгээний зардал багасах болно. Иргэд эх орондоо байж байгаад гадаадын эмчилгээ үйлчилгээг эдлэх болно.

Дөрөв. Гадаадад аялахад хялбар дөхөм болно. Чөлөөт худалдааны бүсэд дотоод, гадаадын хамтарсан аялал жуулчлалын компани байгуулж болох бөгөөд энэ нь гадаадад аялж жуулчлахад амар хялбар болгоно.
Тав. Гадаадын аж ахуйн нэгжид ажилд орох боломжийг нэмэгдүүлнэ. Чөлөөт худалдааны бүсэд үйл ажиллагаа эрхлэх түвшин харьцангуй дор бөгөөд татвараас чөлөөлөх зэрэг олон урамшууллын бодлого хэрэгжүүлж байна.
Зургаа. Чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэх үйлчилгээний тал дээр харьцангуй баялаг байдаг. Хэрэглэгчид гадаадын соёлоор ундаалах боломжтой бөгөөд гадаадын онцлогтой тоглолтуудыг үзэн сонирхох боломж их байх болно.
