Энэ оны зургаадугаар сарын эцсийн байдлаар Хятадын гадаад валютын нөөц 3317.4 тэрбум ам.доллар болж, тавдугаар сарын эцсийнхээс 32.2 тэрбум ам.доллараар нэмэгдэн, 0.98 хувиар өссөн юм. Одоогийн байдлаар Хятадын гадаад валютын нөөц 19 сар дараалан 3.2 их наяд гаруй ам.долларт хүрч тогтвортой байна.
Энэ оны зургадугаар сард томоохон эдийн засгийн бодлого, эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөв зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр ам.долларын индекс буурч, дэлхийн санхүүгийн хөрөнгийн үнэ бүхэлдээ өссөн юм. Валютын ханшийн хөрвүүлэлт, хөрөнгийн үнийн өөрчлөлт зэрэг хүчин зүйлсийн нийлбэр нөлөөгөөр тухайн сард валютын нөөцийн цар хүрээ өссөн.
Хятадын Миньшэн банкны ахлах эдийн засагч Вэнь Бинь:
- Валютын хувьд 06-р сард ам.долларын индекс 2.5 хувиар буурч, 96.9-д хүрсэн нь сүүлийн гурван жилийн хамгийн доод цэгт хүрч, ам.доллараас бусад мөнгөн тэмдэгтүүд хамтдаа чангарч, ам.доллартай харьцах евро, фунт стерлинг 3.89 хувь, 2.1 хувиар тус тус өссөн байна. Гадаадын нөөцийг ам.доллараар илэрхийлдэг тул ам.доллараас бусад мөнгөн тэмдэгтийн ханш чангарснаар ханшийг хөрвүүлсний дараа валютын нөөцийн цар хүрээ нэмэгдсэн. Түүнчлэн хөрөнгийн хувьд ам.доллараар илэрхийлэгдсэн дэлхийн эрсдэлээс хамгаалсан бондын индекс 1.0 хувиар өссөн байж, S&P 500 хувьцааны индекс 5.0 хувиар өссөн юм. Дэлхийн зах зээл дээр бонд, хувьцаа зэрэг хөрөнгийн үнийн өсөлт нь гадаад валютын нөөцөд хүчтэй дэмжлэг болж байна.
Orient Securities-ийн ахлах макро шинжээч Ван Чин:
- Зургаадугаар сард ам.долларын ханш огцом унасан нь Хятадын гадаад валютын нөөц дэх ам.доллараас бусад хөрөнгийн огцом өсөлтийн нөлөөг ихээхэн нэмэгдүүлсэн нь зургаадугаар сард гадаад валютын нөөцийн цар хүрээ нэмэгдэх гол шалтгаан болсон. Хоёрдугаарт, Хятад-Америкийн Лондонгийн эдийн засаг, худалдааны хэлэлцээ дахин эерэг дохио өгч, дэлхийн томоохон хөрөнгийн индексүүд ерөнхийдөө тодорхой хэмжээгээр өсч, АНУ-ын бондын өгөөж буурч, АНУ-ын бондын үнэ өссөн байна. Үүний үр дүнд 06-р сарын сүүлчээр Хятадын гадаад валютын нөөц дэх дэлхийн санхүүгийн хөрөнгийн үнэ ерөнхийдөө өссөн нь гадаад валютын нөөцийн үнэлгээг мөн өсгөсөн юм.
