Дэлхийн дижитал худалдааны Ⅳ яармаг Ханжөү хотноо нээгдлээ
2025-09-25 15:54
Дэлхийн дижитал худалдааны Ⅳ яармаг Ханжөү хотноо нээгдлээ.
Өнөөдөр буюу 09-р сарын 25-нд Дэлхийн дижитал худалдааны Ⅳ яармаг Ханжөү хотноо нээгдэж, БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Ван Дүнмин нээлтийг зарлаж, үг хэллээ.

Тэрээр хэлэхдээ "Дижитал худалдаа нь Хятадын эдийн засгийн хөгжлийг дэмжихийн зэрэгцээ дэлхийн худалдааг өргөжүүлж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд эерэг нөлөө үзүүлж байна. Хятад улс дэлхийн улс орнуудтай хамтдаа жинхэнэ олон талт үзлийг дэмжиж, худалдааны таатай орчныг бүрдүүлж, дэлхийн дижитал худалдааны засаглалын тогтолцоог бий болгож, улмаар дижитал технологийн шинэлэг хэрэглээг дэмжин, дижитал худалдааны үр дүнг бүх нийтэд хүртээхийг ахиулах болно"гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
