solongonews
Нисгэгчтэй сансрын хөлгийн буцах бүхээгийг далай дээр хайж хураан авах даалгаврыг гүйцэтгэв
2026-02-11 16:31
Нисгэгчтэй сансрын хөлгийн буцах бүхээгийг далай дээр хайж хураан авах даалгаврыг гүйцэтгэв

Хятадын нисгэгчтэй сансрын нислэгийн инженерийн албаны мэдээлснээр, Бээжингийн цагаар 2026 оны 02-р сарын 11-ний өдөр “CZ-10” зөөгч пуужингийн системийг нам өндөрт туршин баталгаажуулах хийгээд “Мэнжөү” нисгэгчтэй сансрын хөлгийн системийн хамгийн их динамик даралтаар зугтах нислэгийн туршилтын үеэр “Мэнжөү” нисгэгчтэй сансрын хөлөг нь хамгийн их динамик даралтаар зугтах туршилтыг амжилттай гүйцэтгэсэний зэрэгцээ далай дээр аюулгүйгээр буусан байна.

Далай дээр эрэн хайх, аврах багийнхан 02-р сарын 11-ний өдрийн 12:20 цагт буцах бүхээгийг хайж хураан авах үүргийг биелүүллээ. Энэ нь Хятад улс нисгэгчтэй сансрын хөлгийг хайх, хураан авах даалгаврыг анх удаа далай дээр гүйцэтгэсэн явдал бөгөөд сансрын станцын цаашдын ашиглалт болон хөгжүүлэх үүрэг даалгавар, түүнчлэн нисгэгчтэй сансрын хөлгөөр саран бөмбөрцөгт газардахад чухал туршлага хуримтлуулав.

Энэхүү туршилтад оролцсон “Мэнжөү” нисгэгчтэй сансрын хөлөг нь голдуу Хятад улсын нисгэгчтэй сансрын хөлгөөр саран бөмбөрцгийг тандан судлахад ашиглагдахын зэрэгцээ дэлхийн бөмбөрцгийн ойролцоох сансрын станцын үүргийг давхар гүйцэтгэх ажээ. Тус сансрын хөлгийн буцах бүхээгийг олон дахин ашиглах боломжтой гэж эх сурвалжид мэдээлэв.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл