
Хятадын Төв радио телевиз болон Шанхай хотын Захиргаа хамтран зохион байгуулсан “CMG Технологийн инновацийн зала тоглолт” нь Пүжяны Инновацийн Форумын хүрээнд 9-р сарын 21-нд албан ёсоор нээлтээ хийлээ. Уг арга хэмжээг ХТРТ-ийн Нийгмийн боловсролын хөтөлбөрийн төв болон Шанхайн салбар студи хамтран зохион байгуулсан бөгөөд технологийн салбарт анхаарал татаж буй гол сэдвүүд, шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт инновацид төвлөрч, Шанхай хотын олон улсын шинжлэх ухаан, технологийн инновацийн төв болсон хөгжлийг бүх талаас нь харуулсан байна.
Энэхүү гала тоглолтын тайзыг дэлхийн хамгийн том ухаалаг, байгаль орчинд ээлтэй хатуу хучилттай хөлөг онгоцоор бүрдүүлж, Хуанпү голын дагуу аялуулан, Шанхай хотын технологийн чухал дурсгалт газруудыг холбосноороо онцлог байлаа. Ингэснээр технологи ба урлагийн гайхамшигт хослол бүхий орон зайг бий болгож, үзэгчдэд шинэлэг, сонирхолтой туршлага хүргэсэн юм.
Тоглолтын үеэр Хятадын Шинжлэх Ухааны Академи болон Инженерийн Академийн нэр хүндтэй академичид, тэргүүлэх эрдэмтэд, технологийн инновацийн залуу манлайлагчид тайзнаа гарч, өөрсдийн үзэл бодол, туршлагаасаа хуваалцсан нь онцлох үйл явдал байсан юм. Технологи, урлагийн хослолыг харуулсан энэхүү "CMG Технологийн Инновацийн Гала Тоглолт" нь үзэгчдэд шинжлэх ухаан, инноваци, уран сэтгэмжийн гайхалтай аялгууг мэдрүүлж, шинэ санаа, урам зоригийг түгээсэн юм.
