Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэг дэх Буйр гүүрийн хажууд он цагийн тэмдэг болсон тэрхүү дайны утаа манарсан өдөр хоногуудын амьд гэрч болсон тасархай гүүр байдаг. Энэ тасархай гүүрийг 1945 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Зөвлөлт холбоот улс болон Монгол Улсын холбоот цэрэг Хайлаар хотыг бүслэн дайрах үед, Зөвлөлт, Монголын холбоот цэргийн дайралтыг хориглохын тулд Япон цэрэг өөрсдөө дэлбэлсэн байна. Үүнээс болж Зөвлөлт, Монголын холбоот цэрэг дайны төлөвлөгөөгөө дахин төлөвлөлт хийхгүй байхын аргагүй болжээ. Ингээд Зөвлөлт, Монголын холбоот цэрэг дахин цэрэг нэмж, 8 дугаар сарын 13-ны өдөр болоход Япон цэргийг бүслэн авч чадсан байна. 200 метр урт энэ гүүрийг тухайн үед Иминь гүүр гэж нэрлэдэг байсан бөгөөд 1933 онд эхлэн байгуулж, 1935 онд ашиглалтад оруулсан юм. Энэ гүүр нь мөн тухайн үеийн Хайлаар дахь Иминь голын зүүн баруун гүүрийг холбосон цорын ганц засмал замын гүүр байжээ. Хайр найргүй дайны он жилүүдэд, цэрэг дайны хүчит мөргөлдөөний улмаас Зөвлөлт, Монголын холбоот цэргийн дайралтын өмнө Япон цэрэг энэхүү өөрийн санаачилж байгуулсан гүүрээ өөрсдөө дэлбэлсэн байна.
Он цаг улирсаар 70 жил өнгөрлөө, тухайн үеийн дайны үлдэгдэл болсон тасархай гүүр яг л Япон цэргийн сарниж замхарсан зүүд гэмээр түүхийн гэрч болж үлдсээр байна.








