solongonews
Дэлхийн санхүүгийн зах зээлийн хэлбэлзлийг Дундад улсад тохож болохгүй
2015-08-28 18:38
Дэлхийн санхүүгийн зах зээлийн хэлбэлзлийг Дундад улсад тохож болохгүй.

Сүүлийн өдрүүдэд дэлхийн үнэт цаасны захад үргэлжлэн хэлбэлзэл гарснаар, өрнийн зарим орон зөрчлөө Дундад улс руу хандуулж, Дундадын эдийн засгийн уналтын дарамт нэмэгдсэнээс хөрөнгө оруулагчид сэтгэл түгшиж байгаа, эсвэл шинээр хөгжиж буй зах зээлд санхүүгийн хямрал гарч болзошгүй, цаашлаад дэлхийн эдийн засгийг чирэгдүүлж мэднэ хэмээн шуугьж байна. Гэвч гадаадын олонх мэргэжилтэн, дэлхийн санхүүгийн зах зээлийн хэлбэлзлийг Хятад улсад тохож болохгүй хэмээн онцолж байна.

Брюсселийн зөвлөхүүдийн Европын бодлого судалгааны төвийн дарга Дэниел Грос онцлохдоо: "Дэлхийн санхүүгийн зах зээл хэлбэлзэл ихтэй байгаад нөлөөлж буй гол хүчин зүйл бол дэлхийн эдийн засаг буурсаар байгаа явдал юм. Үүнийг Дундадын эдийн засгийн өсөлтийн удаашралаас болсон гэж үзэж болохгүй. Одоогоор дэлхийн эдийн засаг сул хэвээр байна. Европ Америкийн эдийн засаг хэдийгээр бага зэрэг өссөн ч цаашид өсөх хандлага сул байна. Дундадын эдийн засгийн тухайд гэвэл бүтцийн зохицуулалт болон өөрчлөлтийн бэрхшээлтэй цаг үеэ туулж байгаа ч эдийн засгийн дунд хурдтай өсөлтийг хэвээр хадгалсаар байна. Дунд урт хугацааны эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөв мөн л өөдрөг харагдаж байгаа юм" гэжээ.

Английн "Экономист" сэтгүүлд тэмдэглэснээр, эртнээс хямралын сургамжийг амссан шинээр хөгжиж буй зах зээл засгийн газраас хэрэгжүүлж байгаа макро эдийн засгийн бодлого бүрэн гүйцэд, хөрөнгө оруулалт ихтэй төслүүдийн эрсдэл бага, гадаад валютын нөөц хүрэлцээтэй, банкны систем илүү тогтвортой, валютын ханш эрсдэлд учраагүй болохоор их хэмжээний санхүүгийн эрсдэл гарах бололцоогүй. Дундад улсад шинээр хөгжиж буй зах зээлийн банк санхүүгийн хямрал нүүрлэж байна гэсэн яриа ямар ч үндэслэлгүй бөгөөд дэлхийн санхүүгийн хямралыг бий болгоно гэсэн яриа ч үндэслэлгүй хэмээжээ.

Лондонгийн Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн Гео-эдийн засаг, стратегийн төвийн захирал Санжая Бару хэлэхдээ: - Урт хугацааны байдлаас үзэхэд, Дундадын эдийн засаг цаашид ч өсөн нэмэгдэнэ. Хөрөнгө оруулагчид Дундадын бодлого зорилтын талаар ойлголт муутай байгаа төдийгүй өрнийн хэвлэлийнхэн Дундадын эдийн засгийн өсөлтийн удаашралыг байнга мэдээлж байгаагаас Дундадын эдийн засгийн хэтийн төлөвт эргэлзээ төрүүлж байна гэжээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Хятадын олон улсын радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл