Дэлхийн дижитал худалдааны 4-р яармаг Ханжөү хотод болно
2025-09-12 09:53
Дэлхийн дижитал худалдааны 4-р яармаг Ханжөү хотод болно

Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас 9-сарын 11-ний өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Хятадын Худалдааны яамны холбогдох хариуцлагатан танилцуулахдаа, 9-р сарын 25-наас 29-ний өдрүүдэд Жэжя мужийн Ханжөү хотод Дэлхийн дижитал худалдааны 4 дэх яармаг болно. Энэ яармагаар Хятад улс, Ази тив болон Дэлхийн 100 гаруй анхны үзэсгэлэнг дэлгэнэ. Одоогийн байдлаар, үзэсгэлэнгийн нийт талбай 155,000 хавтгай дөрвөлжин метр байж, 1700 орчим оролцогчид байна. Олон улсын үзэсгэлэнд оролцогчид 20 гаруй хувийг эзэлж, үүнд Fortune 500-д багтсан 70 гаруй компани байна. Олон улсын зочдын тоо 10,000 давсан нь өнгөрсөн оныхоос 54 хувиар нэмэгдсэн байна гэжээ.
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх
