Дундад улсын 110 сургууль Азийн хүчирхэг 300 сургуульд багтжээ
2015-06-11 13:48
Жагсаалтыг Сингапурын Улсын Их Сургууль тэргүүлсэн бол Хонгконгийн Их Сургууль удаалжээ.

Ангилийн QS Олон улсын боловсролын группээс 2015 оны Азийн их сургуулиудын топ жагсаалтыг гаргасан байна. Дундад улсын 110 их сургууль Азийн 300 хүчирхэг их сургуулийн жагсаалтад оржээ. Үүнд, Дундад улсын эх газрын 74 сургууль, Тайваны 28 сургууль, Хонгконгийн 7 сургууль, Макао 1 сургууль жагссан.
Дундадын эх газрын 74 их сургууль нь 19 муж хотод байрлаж байгаа бөгөөд Бээжин 20, Шайхайд 10, Жянсү мужид 8 тус тус бий. Ташрамд дуулгахад уг жагсаалтыг Сингапурын Улсын Их Сургууль тэргүүлсэн бол Хонгконгийн Их Сургууль удаалжээ.
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : paper.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
