Хятад улсын Жэжян муж Дэлхийн дижитал худалдааны 4-р үзэсгэлэн яармагийн талаар 8-р сарын 25-ны үдээс хойш хэвлэлийн бага хурал хийв.
Дэлхийн дижитал худалдааны 4-р үзэсгэлэн яармаг 2025 оны 9-р сарын 25-29-ний хооронд "Дижитал худалдааны үзэсгэлэн яармагаас инновацийн ирээдүйг харъя" уриан дор зохиогдох юм. АНЭУ, Индонез улс нь урилгаар гол зочин орноор ажиллаж, Шааньши муж нь зочин мужаар ажиллах юм.
Энэ оны дижитал худалдааны үзэсгэлэн яармаг нь нийт 155 мянган метр квадрат үзэсгэлэнгийн талбайтай бөгөөд нийт 1671 бизнес нэгж оролцох нь өнгөрсөн оныхоос давж, эдгээрийн дотор олон улсын 360 бизнес нэгж байгаа нь 21.5 хувийг эзэлж байна. Тус үзэсгэлэн яармаг нь "1+5+7" бүтэцтэй байна. Тухайлбал, сэдэвчилсэн 1 үзэсгэлэнгийн бүс болон дижитал зугаа цэнгэл, ухаалаг ложистик зэрэг 7 төрөлжсөн салбарын үзэсгэлэнгийн бүс ажиллуулна. Дижитал захиалга, худалдаа зэрэг 5 үндсэн дэд салбарт анхаарлаа хандуулна.
Энэ яармагт 40,000 мэргэжлийн худалдан авагчид, түүний дотор олон улсын 10,000 гаруй худалдан авагчид оролцох төлөвтэй байна. Одоогоор 32 мянган мэргэжлийн худалдан авагчид урьдчилан бүртгүүлсэн бөгөөд үүнээс 7700 нь олон улсын худалдан авагчид юм.
