solongonews
Ирина Шейкийн амжилтанд хүрсэн түүх
2015-05-26 10:43
Ирина Шейк

Оросын супер модель Ирина Шейк (Irina Shayk) нь Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн жагсаалтад нэлээд дээгүүр байр суурийг үргэлж эзэлдэг билээ. Мөн түүний шүтэн бишрэгчдийн дунд алдартнууд ч бий. Түүнд алдар хүнд шууд ирээгүй бөгөөд хүүхэд байхдаа тэрээр энэ бүхнийг зөвхөн мөрөөддөг л байсан байна.

29 настай Ирина Шейк (Ирина Валерьевна Шайхлисламова) нь Оросын Челябинск хотын Еманжелинск дүүрэгт амьдарч байжээ. Охины эцэг маш эрт нас барсан учир, ээж нь хоёр ажил хийж Ирина болон түүний эгч Татьянаг өсгөсөн байна.

Заримдаа орлого нь хангалтгүй байсан бөгөөд ээж нь охиддоо загварлаг хувцас авч өгөх нь цөөхөн байв.

Анх 2004 онд Ирина "Челябинскт" болсон гоо сайхны тэмцээнд түрүүлж модель болох гараагаа эхлүүлж байсан байна.

Түүний ажил хөдөлмөрийн гараа маш амжилттай эхэлж, тэрээр богино хугацаанд алдарт хүрч дэлхийн өнцөг булан бүрээр аялж алдартай сэтгүүлүүдийн зураг авалтад оролцох болсон юм.

Эх сурвалж : caak.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл