solongonews
Бага хүйтэн
2026-01-05 10:02
Сарны зурхайн ёсны жилийн 24 улирлын 23 дахь, өвлийн зургаан улирлын 5 дахь улирал болох “Бага хүйтэн”-ий улирал нь жил бүрийн 01-р сарын 05-аас 07-ны өдрүүдэд тохиодог бол энэ жилийн хувьд 05-ны өдөр тохиолоо.

“Бага хүйтэн”-ий улирал нь “Бага халуун”, “Их халуун”, “Халуун эгэх”, “Их хүйтэн”-тэй адилаар агаарын дулааны хэмжээг тусгадаг цаг улирлын нэг юм.

Ардын дунд “Гурван ес”-ийн хүйтнийг нэг жилийн хамгийн хүйтэн цаг үе гэж үздэг бол “Бага хүйтэн” нь “Гурван ес”-тэй давхцан тохиодог учраас энэ үеэр Хятадын ихэнх бүс нутагт хамгийн хүйтэн цаг улирал тохиодог.

Тэгвэл “Бага хүйтэн” болон “Их хүйтэн”-ий улирлын аль нь илүү хүйтэн байдаг бол? Цаг агаарын тоон үзүүлэлтээс харахад Хятадын бүх бүс нутгийн дундаж дулаан нь “Бага хүйтэн”-ий үеэр 5.1 хэмийн хүйтэн байдаг бол “Их хүйтэн”-ий улиралд харин 4.5 хэм хүйтэн байдаг. Тэгэхээр “Бага хүйтэн” нь Их хүйтэн”-ий улирлаас илүү хүйтэн байдаг байна.

Найруулагч: С.УРЬХАН, Ц.ЦЭЛМҮҮН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл