solongonews
Шаолины лам нарын гайхамшигтай эрдмээс...
2015-06-18 16:20
Бид мөнх биш. Энэ нь нэг талаасаа сайн зүйл шүү.

Яагаад гэвэл аливаа бүхэн сайжиран дэвших нэг гол үндэс. Тэгэхээр бас нэг утга нь мууг сайн болгодог гэсэн үг.

Дээрх учир шалтгаануудын улмаас хүн өөрийн оюун санааны хүчийг сайжруулан бясалгалын хүчээр санаанд багтамгүй амжилтад хүрдэг. Үүнийг нэг жишээ нь Шаолины лам нар юм. Ингээд Шаолины лам /Буддын гүн ухаан/ нарын гайхамшигтай 5 эрдмийг товч дурдъя.

Шаолиний Дэцянь сүмийн хамба

1. Хамгийн ер бусын гайхамшгуудын нэг нь Шаолинь лам нарын агаарт алхах чадвар. Өнөөг хүртэл ямар ч шинжлэх ухаан, ямар ч эрдэмтэн мэргэд тэдний энэ гайхамшигтай чадварын учрыг тайлбарлаж чадахгүй байгаа. Манай өвөг дээсүүд ярьдаг. Гэртээ сууж байсан хувилгаан "Юм гэдэг хоосон гэдгийн баталж баганан дундуураа гараа гаргаж, байгаа гэдгийг баталж тооноор туссан нарны гэрэлд гансаа тогтоож байсан" гэдэг.

2. Тэд бясалгалын хүчээр буцалж буй усанд удаан хугацаагаар түлэгдэлгүй сууж чаддаг. Өвдөлтийг нэг ёсондоо мэдрэхгүй.

3. Лам нар зэрлэг араатан амьтдыг эрхэндээ оруулан захирч чаддаг. Эрхэндээ оруулах гэхээс ойлголцож чаддаг гэвэл дээр байх. Жишээ нь Тайландын Канчанабурид Ват Па Луангта Буа Янасампанно гэдэг "Барын сүм" байдаг. Энэ хийдэд барууд болон лам нар  чөлөөтэй байцгаадаг. Хамгийн сонирхолтой нь олон зуун жил хамт байгаа уг сүмд ямар осол аваар болоогүй гэж баталдаг байна.

4. Шаолины тулааны мастеруудынг ур чадвар гайхмаар төгс. Тэд физикийн хуулийг  ихээр зөрчдөг. Тэдний  энэ чадварыг логикоор тайлбарлах аргагүй юм. Гарцаагүй мэдэж /мэдэгдэж/ байгаагаар энэ онцгой чадварыг эзэмшихэд аливаа зүйлээс огоорч бие сэтгэлээ асар их бясалгах хэрэгтэй.

5. Өөрийгөө занданшуулах. Wat Khunaram сүм бол буддын хамгийн алдартай сүмүүдийн нэг. Түүнд олны анхаарлыг маш их татсан Luang Pho Daeng  хэмээх өөрийгөө занданшуулсан лам бий. Daeng ламтан 14 хоногийн турш огт хоол унд идэлгүй хөдөлгөөнгүйгээр бясалгасан байна. Тэгээд 1976 онд бясалгалынхаа үеэр нас баржээ.  Ингээд хамгийн сонирхолтой зүйл эхэлсэн байна. Түүний биед ямар ч "боловсруулалт" хийгдээгүй байтал урвал задрал явагдаагүй, шүд, үс зэрэг нь ч хэвээр байгаа гэнэ. Иймэрхүү буддын гайхамшигт жишээ Буриадын Итгэлт хамбаас эхлүүлээд мэр сэр байдаг. Манайд ч гэсэн байдгийг уншигч та мэдэх билээ.

 

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл