solongonews
Хятад улс 15 жил дараалан дэлхийн боловсруулах аж үйлдвэрийн тэргүүлэгч байранд бичигдлээ
2025-07-10 17:10
Хятад улс 15 жил дараалан дэлхийн боловсруулах аж үйлдвэрийн тэргүүлэгч байранд бичигдлээ

Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албанаас “14-р таван жилийн төлөвлөгөөг чанартай биелүүлнэ ”сэдэвт хэвлэлийн бага хурал  өмнөхөн хийлгэжээ.

Хятадын Үндэсний хөгжил, өөрчлөлтийн хорооны холбогдох албаны хүний танилцуулснаар “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг жил бүр 30 их наяд юанийг давсан бөгөөд Хятад улс 15 жилийн турш дэлхийн боловсруулах аж үйлдвэрийн тэргүүлэгч байранд бичигдсэн байна. Үүнээс гадна, 200 гаруй нэр төрлийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл дэлхийд тэргүүллээ. Энэ нь Хятад улс улам бүр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсныг бүрэн харуулж байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл