solongonews
Өвөр Монголын гадаад арилжааны нийт хэмжээ 6.2 тэрбум ам.доллорыг давав
2015-07-23 11:30
Өвөр Монголын гадаад арилжаа

Эхний хагас жилд Өвөр Монголын гадаад арилжааны нийт хэмжээ 6.218 тэрбум ам.долларт хүрэв. Үүнд боомтоор 2.453 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолж, 3.765 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон байна.

Өвөр Монголын боомтоор эхний хагас жилд экспортолсон бараа бүтээгдэхүүний нийт хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 4 хувиар нэмэгдэн, импортолсон бараа 4.1 хувиар буурав. Энгийн арилжааны хэлбэрээр боомтоор өнгөрсөн барааны хэмжээ 3.423 тэрбум ам.долларт хүрч, гадаад арилжааны нийт хэмжээний хагасаас илүүг эзэлсэн байна.

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл