Америкийн Лос-Анжелес хотынхон ойрын жилүүдийн хуурай уур амьсгалын асуудлыг шийдвэрлэхийн төлөө онцгой арга хэмжээ авсан байв. 8 дугаар сарын 11-ний өдрийн мэдээллээр Лос-Анжелес хот 96 сая полиэтилен хуванцраар хийсэн бөмбөгийг Өмнөд Калифорнийн Ши Maer-т байгаа Лос-Анжелес усан санд тавьж, үүгээр дамжин усны ууршилтаас урьдчилан сэргийлэхийг зорьсон байна.

Ажил дууссан
Эдгээр бөмбөгийг хар өнгөтэй Полиэтилен хуванцраар хийж, нэг бөмбөгний их бага нь нэг алимтай ижилхэн бөгөөд 36 цэнтийн үнэтэй билээ. Бөмбөгний хар өнгө нь нарны хэт ягаан туяанаас хамгаалахын үүрэгтэй юм. 96 сая бөмбөг 75 гааны усан сангийн усны гадаргыг бүрхэж, 300 сая галлон усны ууршилтаас урьдчилан сэргийлж чаддаг байна. Уг арга хэмжээ нь замгийн фотосинтезийг сааруулж чадах төдийгүй хорт хавдар үүсгэх бодисын илрэлийг багасгаж, ундны усны чанарыг сайжруулахад тустай юм байна.

Лос-Анжелес усан сан
Лос-Анжелес хотын дарга Жесити: - Энэ арга тун сайн. Бидний эхний төлөвлөсөн аргаас 250 сая ам.доллар хэмнэж байгаа юм гэжээ.

Үнэхээр 250 сая ам.доллар хэмнэсэн шүү
