2004 оноос хойших арван жилд Өвөр Монголын Монгол Улстай хийсэн гадаад арилжааны нийт хэмжээ 18.881 тэрбум ам.долларт хүрч, жил тутамд 29.6 хувиар өсөв.
Монгол Улс бол Өвөр Монголын гадаад худалдааны түнш улсын нэг юм. Сүүлийн 10 гаруй жилд Өвөр Монгол гадаад худалдааны орчин нөхцөлөө сайжруулахын зэрэгцээ “Умарш нээх” гадаад худалдааны стратеги бодлогыг хэрэгжүүлснээр Өвөр Монголын Монгол Ултай хийсэн гадаад худалдаа сайн хөгжиж, 2004-2014 оны хооронд Монгол Улсаас 13.084 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолж, Монгол Улсад 5.797 тэрбум ам. долларын бараа бүтээгдэхүүн экспортолжээ. Импортолж экспортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ нь жил тутамд тус бүр 30.4 ба 27 хувиар нэмэгдсэн байна.
