solongonews
Хулсны найлзуурыг гахайн утсан махтай хуурах
2015-07-06 12:06
Амтат хоолны жор

Орц: Гахайн утсан мах 250 гр, хулсны найлзуур 350 гр, чинжүү 2 ширхэг.

Амтлагч: Бага зэрэг давс, сармис, цагаан гаа бага зэрэг.

Гал тогооны хэрэгсэл: Хайруулын тогоо.

 

Хийх арга:  

1. Хулсны найлзуур, утсан махаа бэлэн болгоно.

2. Найлзуураа хальснаас нь салгаж нарийн урт хэрчээд давстай усанд 8 минут чанана.

3. Утсан махаа хүйтэн устай тогоонд хийж, усаа буцлахаар 5 минутын турш  чанана. Ийнхүү чанаснаар найлзуурын гадаргыг гүйцэд цэвэрлэхийн дээр амттай, эрүүл мэндэд ашигтай.

4. Болгосон утсан махаа 2 мм-ийн урттай хэрчинэ.

5. Гахайн утсан мах нь давсархаг тул хэрчсэн буцалсан усанд хагас цаг гаруй дэвтээнэ.

6. Болгосон найлзуураа тогооноос гаргаж, чинжүүгээ жигд бус хэрчинэ.

7. Тогоонд бага зэрэг тос хийж, амтлагч цагаан гаа, сармисаа хуурсны дараа утсан махаа хийж өнгө нь хувиртал хуурна.

8. Найлзуураа тогоонд хийнэ.

9. Бүх орцоо тогоонд хийгээд хутгаж хольсны дараа бага зэрэг ус хийж, зөөлөн галаар 3 минут гаруй чанана.

10.Тогоонд хийсэн ус хатсаны дараа чинжүүгээ хийж хуурна.

11.Бага зэрэг давс хийнэ.

12.Жигд хутгаж бага зэрэг хуурахад хоол бэлэн болно.

Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл